...
...

Америкийн хамгийн өндөр настай иргэн таалал төгсчээ

АНУ-ын хамгийн өндөр настай иргэн таалал төгссөн тухай Пенсильвани мужийн захирагч Том Волф мэдээлсэн байна. Өндөр настан Делфин Гибсон 114 насандаа бурхны хутгийг олсон аж.

Өндөр настан эмээ 2004 оноос хойш Хантингтон хот дахь ахмадуудын асрамжийн төвд амьдарч байжээ.

Делфин Гибсон 1903 оны наймдугаар сарын 17-нд мэндэлсэн бөгөөд Адель Данлапийг таалал төгссөнөөс хойш буюу 2017 оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-ын хамгийн өндөр настай иргэнээр тооцогдох болсон байна.

Одоо харин өндөр настнуудын жагсаалтын дагуу Америкийн хамгийн өндөр настай иргэний алдар 113 настай Лесси Браунд шилжин очихоор болжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ