...
...

Олег Дерипаска түрээсэлсэн онгоцуудаа буцаан өгчээ

Оросын бизнесмэн Олег Дерипаска түрээсээр ашиглаж байсан хувийн гурван онгоцоо АНУ-ын хориг арга хэмжээнээс болж эзэмшигч нарт нь буцаан өгөхөд хүрсэн байна. Энэ тухай Reuters агентлаг мэдээлжээ.

 Gulfstream G550 маркийн гурван онгоцны тухай энд яригдаж байгаа бөгөөд Freestream компанийн захирал Алиреза Иттихадиехын өгүүлснээр, эдгээр онгоцууд Raiffeisen, Credit Suisse фирмүүдэд харьяалагдаж байсан аж.

Дерипаскагийн хяналтад байдаг эдгээр фирмүүд хувийн компаниар дамжуулан онгоцуудыг түрээсэлсэн бөгөөд Дерипаска болон дээд удирдлагууд тэднийг хувийн хэрэгцээндээ ашигладаг байсан гэнэ. Freestream-ын захирлын мэдэгдсэнээр, Дерипаска болон түүний компаниуд хориг арга хэмжээнд хамрагдсан учраас онгоцуудаа буцааж өгөхөөс аргагүй байдалд хүрсэн гэжээ.

 Gulfstream G550 хоёр онгоцыг тус бүрийг нь 29,95 сая доллараар худалдахаар тавьсан бөгөөд гурав дахь онгоцны үнэ ханш одоогоор тодорхойгүй байгаа тухай Reuters тодруулсан байна.

Онгоцуудыг буцаан өгсөн энэхүү үйлдэл нь АНУ-ын хориг арга хэмжээ Дерипаскагийн бизнест сөргөөр нөлөөлж буйн тод жишээ хэмээн сэтгүүлчид үзэж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • zov shdee, bariihan odoo amerik ooroo buruu uildlyydeesee bolj tusgaarlagdaj ehelj baina gej yarj baina,,,oodoo haysan chuluu ooriin tolgoi deer gej,,,odoo delhiin ulsuud amerikt itgehee baisan, ayultai oron geree hiisench genet l zuzalna

Онцлох мэдээ