...
...

ТАМХИ ТАТСАН 5 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЦЭГ ЭХИЙГ ХАЙЖ БАЙНА

Таван настай хүүхэд тамхи татаж буй бичлэг хэд хоногийн өмнө цахим сүлжээнд цацагдаж олны дургүйцлийг хүргэсэн. Бага насны хүүхдэд тамхи татуулан, элдэв зүйл ярилцаж, бичлэг хийн түүнийгээ олон нийтэд дэлгэсэн залууг харааж зүхэх хүн олон ч байв.

Энэ хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн өчигдрөөс шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Увс аймагт амьдардаг хүүд тамхи татуулан, бичлэг хийсэн эрэгтэй орон нутагт зорчиж байгаа тул Улаанбаатарт яаралтай ирүүлэхээр болжээ. Түүнчлэн хүүгийн эцэг, эхийг цагаадгийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ