...
...

10 ЖИЛИЙН ОХИДЫГ ХУДЛАА ХЭЛЭН ЦУГЛААН НЭРЭЭР ХОТООС ГАДНА АВААЧИН ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙСАН БУЗАР Д.БАЯРСАЙХАН ГЭГЧ БАРИГДЖЭЭ.

Өнгөрсөн оны дуулиант хэргийн нэг нь бага насны охидыг гэртээ орогнуулж хүчирхийлдэг Д.Баярсайханы хэрэг байсан. Өөрийгөө олон жил цагдаад ажилласан, цагдаагийн дэд хурандаа эсвэл ид шидтэн гэдэг байсан тэрээр бага насны охидыг элдэв аргаар гэртээ цуглуулж яриа лекц унших, илбэ үзүүлэх замаар өөртөө бишрүүлээд дараа нь хүчирхийлдэг байжээ.  Д.Баярсайханы гар хөлийн үзүүрт зарагддаг  гүйдэг байсан хөвгүүд “том ахдаа” охин олж өгдөг байж. Тэдний дунд төрсөн хүү Хүслэн нь бас ордог аж.  Гаж донтоны бусармаг үйлдэл 2009 оноос эхэлсэн агаад өнгөрсөн оны хавар л илэрч баригдсан. Энэ хүртлээ 10-14 насны дөрвөн охиныг удаа дараа хүчирхийлж бэлгийн дур хүслээ хангасан нь баримтаар нотлогдсон.

 

Мөн “бага насны хүүхэд оройн үдшийн цагаар гэртээ орогнууллаа, ахиж ингэвэл цагдаад өгч шалгуулна” гэсний төлөө иргэн Б.Алтангэрэлийг зодож гэмтээсэн хэрэг нь нэмэгдсэн. Д.Баярсайхан нь Төв аймагт төрсөн, хэрэг илрэх үед эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байжээ. Баянзүрх дүүргийн Дарь-Эх хавьцаа хүүгийн хамт хувийн хашаа байшинд амьдардаг байж. Бие хаа томтой сүрлэг бас айдас төрүүлэм төрхтэй хүн гэнэ. Түүний хүүгийн найз болох Билгүүнээ Анхбаяр зэрэг хөвгүүд “Баярсайхан ахынд очьё, гоё юм үзүүлье, гоё лекц сонс” хэмээн охидыг гуйдаг ятгадаг, заримдаа бүр чирч гулдраад аваад явдаг байсан гэнэ. Баярсайхан нь охидын өмнө нэг бол цагдаа эсвэл номлогч ид шидтэн мэтээр гарна.  Цагдаагийн дүрэмт хувцас өмсөөд өөрийгөө дэд хурандаа цолтой хүн амины хэрэг мөрддөг байсан гэх зэргээр охидыг “бишрүүлдэг”. Заримдаа ёс суртахууны номлол сургааль холилдсон лекцэрхүү юм уншдаг бас ид шидтэй мэтээр ойлгуулдаг байжээ. Нэг удаа зайнаас зурагт унтраана гээд харсаар байтал холоос унтрааж жаахан охидыг гайхшруулжээ. “Та нар гадуур тэнэж болохгүй, худлаа ярьж хулгай хийж болохгүй, РС тоглодог хүүхдүүдтэй нийлж болохгүй” гэх зэргээр сургааль номлол хосолсон лекцээ уншина. Хар ханын цаастай  бүдэг гэрэлтэй  өрөөг энэ зорилгоор тусгайлан засаж бэлдсэн байжээ.

 

Шинэ охин ирвэл “чи над дээр ирэх ёстой байсан юм чиний ирэхийг би мэдэж байсан” гэх зэргээр өөртөө татах гэдэг байж. Лекц уншиж байхдаа охидод цай өгдөг гэнэ. Тэр цайг нь  уусны дараа толгой эргэж мансуурдаг байсан гэж мэдүүлсэн нь сэтгэхүйд нөлөөлөх эм хольдог байсан бололтой. Шавь охиддоо бор чулуу тараан өгч үүнийг гартаа барих юм бол гар чинь хөлөрч хамаг хүсэл тань биелэнэ гэж  итгүүлжээ. Бүр охин бүрт дээлний гуулин товч зүүлгээд “үүгээрээ багштайгаа холбоотой байх болно” гэдэг гэнэ. Лекц бүрийн дараа нь муур багш охидоос нэгийг нь сонгон үлдээгээд бусдыг нь гадаа гарч тогло гээд гаргадаг байж. Хохирогч Д нь тухайн үед 14 насанд хүрээгүй байсан агаад тэрээр хамгийн олон буюу 12 удаа хүчирхийлүүлжээ. Ийм олон удаагийн дараа ч гэсэн тэр охин таг дуугай яваад байсан нь гайхалтай. Түүнийг Муур багш  анх 2012 оны 11-р сард оролдоод ердөө хагас сарын дараа л эрхэндээ оруулан удаа дараа хүчирхийлжээ. Д охиныг  анх “өнөөдөр миний төрсөн өдөр энэ өдөр чи надтай унтвал чиний хойшдын амьдрал чинь сайн сайхан байх болно” гээд хүчирхийлсэн гэнэ. Хэрвээ ирэхгүй удвал мэссэж бичин шалгааж бас “намайг хайраа гэж дууд” хэмээн шаарддаг байж.

 

Насанд хүрээгүй Н гэдэг охиныг 2012 оны 5-р сарын 1-нд хүчирхийлжээ. Түүнийг нөгөө хөвгүүд анх авчирч “лекценд” суулгасан гэнэ. Найм хоног номлолоо уншсаны дараа охиныг оролдон хүслээ хангаж. Дараа нь ирэхгүй байсанд эцэг эхийг чинь ална хэмээн сүрдүүлсэн гэнэ. У гэдэг охин 2013 оны 5-р сарын 7-ны өдрийн 11 цагийн үед найз нартайгаа Муур багшийнд очин цагийн дараа гарах гэхэд бусдыг нь явуулаад  түүнийг үлдээж. Тэгээд “чиний онгон бишийг би мэдэж байна, чи миний хүүхдийг гарга” хэмэн шууд дайрчээ. Дараа нь “чи энэ тухай хэнд ч хэлж болохгүй, ээждээ хэлэх юм бол ээж чинь өтөнд баригдаж үхнэ, багшдаа хэлэх юм бол би багшийг чинь хүчиндээд ална, 125 тарни уншаад та гэрийхнийг оргүй алга болгоно” гэх зэргээр үхтэл нь айлгаад явуулсан гэнэ. Мөрдөн байцаалтаар Муур багш хэргээ ерөөсөө хүлээгээгүй  агаад асуултанд ч хариулахгүй байж. Яллах дүгнэлт танилцуулахад  урж тасдаж хаясан гэнэ. Хүүгийнхээ хийсэн хэргийг дуулсан эх нь цус харвасан тухай ар гэрийнхэн нь мөрдөн байцаалтын үед мэдэгджээ.

Эх сурвалж http://shuurhaimedeelne.info

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ