БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам МУИС-д "Ганжуур, Данжуур" их хөлгөн судрыг хандивлах ёслолын ажиллгаа 3-р сарын 30-нд МУИС-ын Эрдмийн танхимд боллоо.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын БСШУС-ын яамны Соёлын бодлогын газрын дарга Н.Болд нар ёслолын ажиллагаанд оролцож тус тус үг хэлсэн байна.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг бэлэглэж буй БНХАУ-ын Элчин сайдын яаманд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэ хөлгөн судрыг бэлэглсэн нь Хятад, Монгол хоёр ард түмний ойлголцол найрамдлыг бэхжүүлж, МУИС-ийн судалгаа, хичээл сургалтад тус дөхөм болгохыг хүсэж байгаагаа элчин сайд Шин Хаймин илэрхийлжээ.