2019.05.23-ны өдрийн Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Ноён Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгож чадсан байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй банкир ноён Катогийн ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлага дор Голомт Банк ирээдүйд их амжилт руу хөтлөгдөнө гэдэгт итгэл төгс байна.
Голомт банкны нийт харилцагчид, хамт олны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал Норихико Катод ажлын өндөр амжилт хүсье!
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250