...
...

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд АМИА ХОРЛОХЫГ завджээ

Өмнөд Солонгосын Үнсдэний батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён Сөүлийн Дунбугийн хорих ангид хоригдож байх явцдаа амиа хорлохыг завдсан хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ. 

Энэ сарын 10-ны өдөр Ким Ён Хён нь ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дайны бэлэн байдал зарлахад гол үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгагдан баривчлагдсан. Тэрээр дайны бэлэн байдал зарласны дараа буюу 12-р сарын 4-ны өдөр өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн бөгөөд "хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх болно" хэмээсэн байдаг.  

Түүнийг амиа егүүтгэхийг завдсан тухай Үндэсний ассамблейн гишүүн Чү Ми Э өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн бол уг мэдээлэл үнэн болохыг тус улсын Хууль зүйн яамны Шин Ён Хэ батлан "12-р сарын 10-ны 23:05 цагийн орчимд хянагчаар ажиллаж байсан алба хаагч Ким Ён Хёныг ариун цэврийн өрөөнд амиа хорлохыг завдаж байсныг илрүүлэн, нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, үйлдлийг нь таслан зогсоосон. Одоогоор түүнийг хамгаалалттай хяналтын камерт хорьж байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа" гэжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ