...
...

Брэд Питт, Анжелина Жоли нарыг хамт кинонд тоглуулахын тулд их хэмжээний мөнгө санал болгожээ

Жүжигчин Брэд Питт болон түүний экс эхнэр Анжелина Жоли нарыг дахин нэг уран бүтээл дээр хамтад нь харах хүсэлтэй байгаа кино продюсер Дэнни Росснер тэдэнд их хэмжээний мөнгө санал болгож буйгаа мэдэгджээ. 

Тэрээр экс хосуудад 60 сая орчим ам.доллар санал болгож буй бөгөөд энэ нь ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг аж. Найман жилийн турш асран халамжлах болон эд хөрөнгийн маргаантай байгаа тэд өнгөрөгч есдүгээр сард болсон Венецийн кино наадмын үеэр бие биетэйгээ таарахгүйн тулд киноныхоо гарах хувиарыг өөр өөр өдөр тавиулж байжээ. Энэ нь тэднийг хоорондоо хэр зөрчилтэй байгааг харуулж байна хэмээн эх сурвалжууд дурдсан байна. 

Кино продюсер Дэнни Росснер тэднийг тоглуулахыг хүсэж буй кино төслөө 20 жилийн өмнөөс эхлэн төлөвлөж эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Францын Канн хотын Мартинез хэмээн зочид буудалд өрнөх хайрын тухай өгүүлэх уг киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. 

Одоогийн байдлаар Брэд Питт нэг кинонд 20-25 сая ам.доллар, Анжелина Жоли 15 сая ам.доллараар тоглож байгаа бөгөөд тэд уг саналыг хүлээн авсан тохиолдолд Брэд Питт 37.5 сая, Анжелина Жоли 22 сая ам.доллар тус тус авах аж. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ