...
...

Япон болон Өмнөд Солонгос нягт хамтран ажиллах нь чухал гэж онцолжээ

Хүндрэлтэй асуудал үүссэн ч дэлхийн өнөөгийн стратегийн нөхцөл байдалд Өмнөд Солонгос болон Япон улс нягт хамтран ажиллах нь чухал болохыг хоёр улсын гадаад харилцааны сайд нар онцлон тэмдэглэсэн тухай Японы гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд Чо Тхэ Ёль тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал зарласнаар өнгөрсөн долоо хоногт дотоод улс төрийн хямрал үүссэн тус улсын нөхцөл байдлын тухай мэдээлсэн байна. Хоёр улсын засгийн газар тогтмол харилцаа холбоотой ажиллах нь чухал гэж хоёр сайд тэмдэглэжээ.

Түүнээс гадна БНАСАУ-ын эргэн тойрны нөхцөл байдалтай холбоотойгоор Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ын харилцааг хоёр талын болон гурван талын хэлбэрээр нягт уялдуулан зохицуулах нь чухал болохыг тэд онцолсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ