Жүжигчин Гу Хён Жон энэ сарын 16-нд нээотээ хийсэн "Namib" киноны хэвлэлийн бага хуралд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ирж чадаагүй тухай тус киноны арын албаныхан мэдээлжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал болох өдрийн өглөө ухаан алдан унаж, яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Тус киноны зураг авалтын дундуур хэд хэдэн удаа ухаан алдан унасан түүний биеийн байдал сайнгүй байгаа тухай эх сурвалжууд дурдсан байна.
Түүнийг чухам ямар өвчний улмаас ийн ухаан алдах болсныг олон нийтэд зарлахаас татгалзжээ. Энэ жил 53 нас хүрч буй түүний биеийн байдалд санаа зовнисон шүтэн бишрэгчид нь дэмжиж буйгаа илэрхийлэн, тун удахгүй цацагдах драмад нь амжилт хүсжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250