БНСУ-ын цагдаагийн газар Үндэсний цагдаагийн агентлагийн ерөнхий комиссар Чо Жи Хо болон нийслэлийн цагдаагийн газрын дарга Ким Бон Сик нарыг баривчилсан тухай мэдээллийн ЁНАП агентлаг мэдээлжээ.
Арванхоёрдугаар сарын 3-4-нд цэргийн онц байдал тогтоосон үйл явдлыг мөрдөн шалгах тусгай бүлэг өнөө өглөө цагдаагийн гарын дарга нарыг төрийн тогтолцоог хүчээр өөрчлөх зорилгоор бослого гаргасан хэрэгт холбоотой гэж сэжиглэн баривчилсан байна. Хууль хамгаалах байгууллагуудын үзэж байгаагаар, Чо Жи Хо болон Ким Бон Сик нар депутатуудад цэргийн онцгой байдлыг цуцлахын төлөө санал өгөх боломж олгохгүй байхын тулд Үндэсний хурлын байрыг бүслэх тушаал заавар өгсөн ажээ. Тус улсын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлах эрхтэй байдаг, харин парламент түүнийг нь олонхын саналаар цуцлах эрхтэй юм.
Түүнээс гадна Үндэсний цагдаагийн агентлагийн ерөнхий комиссарыг Сонгуулийн комиссын байр руу цагдаа нарыг явуулсан гэж сэжиглэж байгаа ажээ. Тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёл болон батлан хамгаалахын сайд Ким Ён Хён нарыг бас бослого дэгдээсэн хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Үүний зэрэгцээ тус улсын Прокурорын газраас армийн тусгай зориулалтын хүчний төв байранд нэгжлэг явуулж байгаа тухай ЁНАП агентлаг мэдээлэв. Арванхоёрдугаар сарын 4-нд шилжих шөнө армийн тусгай зориулалтын хүчний дайчид нисдэг тэргээр Үндэсний хурлын байр руу очсоныг депутатуудад цэргийн онцгой байдлыг цуцлахын төлөө санал өгөх боломж олгохгүй байх зорилготой байсан гэж сэжиглэж байгаа ажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250