...
...

Ливанд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман аль Сауд нар Ливанд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалжээ. Хунтайж Мухаммед бин Салман Аль Саудын урилгаар Францын төрийн тэргүүн Саудын Арабт төрийн айлчлал хийж байна.

Өнгөрсөн сарын 27-нд Израил, Ливаны шиитүүдийн Хезболла хөдөлгөөний хооронд байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Баримт бичигт зааснаар Израилын тал цэргээ Ливаны нутаг дэвсгэрээс 60 хоногийн дотор гаргах ёстой бол Ливаны өмнөд хэсэгт Хезболла дэд бүтцээ сэргээхгүй байх амлалт өгсөн юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ч гал зогсоогүй байна

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ