Дуучин Селена Гомес болон Бенни Бланко нар жил гаруйн хугацаанд үерхсэний эцэст сүй тавьжээ. Тэд энэхүү баярт мэдээгээ орон нутгийн цагаар лхагва гарагийн орой өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ.
Селена Гомес сүйн бөгж зүүсэн зургаа инстаграм хуудаснаа нийтлэн "Үүрдийн бүхэн одоо эхэллээ" хэмээх тайлбар бичсэн бол Бенни Бланко "Хээе хүлээгээрэй, энэ бол миний эхнэр" хэмээн бичсэн байна.
Хосууд 2023 оны 12-р сард болзооны цуурхалд анх өртөж байсан бөгөөд үүний дараа зургаан сар орчмын хугацаанд нууцаар болзсон гэдгээ мэдэгдсэн. Тухайн үед одоогийн найз залуугаа амьдралдаа учирсан хамгийн сайхан зүйл хэмээн тодорхойлж байсан Селена Гомесыг аз жаргалтай болгосонд нь Селенагийн гэр бүлийнхэн болон шүтэн бишрэгчид нь баярлаж байгаагаа Бенни Бланкод илэрхийлсэн байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250