Цагдаагийн байгууллагад "Арваннэгдүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдү апартмент 207-р байр 1 тоотод хаалга, нойлын суултуур, ванн хулгайд алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, шалгалтаар иргэн Д-н эзэмшлийн дээрх тоот бүхий орон сууцнаас бүргэд хаалга, угаалгын өрөөний суултуур, ванн, модон хаалга, пракитан шал, паар зэрэг эд зүйлсийг Н,(32 нас ) А,(29 нас) Б(32 нас) нар нь хулгайлсан үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрснээс болж олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бөгөөд галд өртсөн орон сууцыг нураах шийдвэр гаргаад буй. Газ дэлбэрэлтэд өртсөн “Эду апарт” хотхоны 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум, шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250