...
...

"Өөжинмед"-ээс 2024 оны эрдэм шинжилгээний ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН эзэн тодорлоо

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан - Оролцоо 2024" арга хэмжээг өнөөдөр (2024.12.10) Чингис хааны музейд зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмбриологич Б.Мөнгөншагайгийн “Трофектодерм морфологи нь хүйсийн тэнцвэрт байдал болон амьд төрөлтийг урьдчилан таамаглах уу” сэдэвт судалгааны бүтээл нь 2024 оны шинжлэх ухааны салбарын шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарлаа.

Уг судалгаа нь 2021 онд шинжлэх ухааны шилдэг сэтгүүлийн нэг болох Elsevier сэтгүүлд Монгол Улсаас шалгаран танилцуулагдсан бөгөөд энэ нь түүний хувьд төдийгүй Монголын шинжлэх ухааны салбарт, тэр тусмаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний аргачлал, үр дүнг сайжруулах томоохон бүтээл болон тэмдэглэгдэж байна.

Эмбриологич Б.Мөнгөншагай ба түүний багийн энэхүү судалгаа нь 2020 оноос хойш АНУ, Итали, Нидерланд зэрэг улсуудад зохион байгуулагдсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад Монгол улсаас анх удаагаа шалгарч, олон улсын хэд хэдэн сэтгүүлд нийтлэгдэж байсан юм. Түүний амжилтын баталгаа болсон ул суурьтай судалгаа хийгээд энэхүү шагнал нь Монголын үр шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт томоохон хуудас нээж, мэргэжилтнүүдийн дунд шинэ санаа, инновацийг дэмжихэд чухал нөлөө үзүүлж байгаа нь эргэлзээгүй юм.

Б.Мөнгөншагай нь Монголын хамгийн олон үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн ахлах эмбриологичдын нэг бөгөөд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээний үр дүнд 1700 гаруй хүүхэд Монгол Улсад мэндэлсэн сайхан мэдээ бий.

Б.Мөнгөншагай болон “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ