“Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид ирэх долоо хоногт онлайн хэлбэрээр уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай Японы олон нийтийн телевизийн NHK суваг мэдээлсэн байна.
Арванхоёрдугаар сарын 13-нд хийх төлөвтэй байгаа энэ онлайн дээд хэмжээний уулзалтад Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба оролцох аж. Энэ уулзалтаар “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Украин болон Ойрх дорнодын нөхцөл байдлыг хэлэлцэх юм байна.
Түүнээс гадна “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид ОХУ болон БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийн тухай бас хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250