АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохгүй бололтой гэж Америкийн телевизийн CBS суваг мэдээлсэн байна. Өмнө нь буюу лхагва гарагт тус телевиз Трамп тангараг өргөх ёслолдоо Ши Жиньпинийг урьсан хэмээн мэдээлж байсан юм.
Хожим нь Трампын штабын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт уг мэдээлэл үнэн болохыг баталсан билээ. Телевизийн тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд болон бусад албан тушаалтан оролцох юм байна.
Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох боломжтой гэсэн мэдээлэл Хятадын гадаад харилцааны яаманд ирээгүй гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэн аж. АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд голдуу элчин сайдууд болон өндөр түвшний бусад дипломатчийг урьдаг ажээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээ баримтаас үзвэл, АНУ-ын төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд 1874 оноос хойш гадаадын ганц ч улсын төрийн тэргүүн оролцож байгаагүй юм байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250