...
...

Орон нутгаас ирсэн дүрс оношилгооны зургуудыг оношлох төв НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд орон зай, цаг хугацаанаас үл хамааран рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох  “ЗАЙН ОНОШИЛГООНЫ ТӨВ” нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уг оношилгооны төв нээгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ