Монголд анх удаа хувийн хэвшил өөрийн менежментээр удирдан зохион байгуулах, жилийн 4 улиралд ажиллах давуу талтай “Food Street” төслийн барилгын ажил ид өрнөж байна.
Мишээл групп ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Food Street” төслийн зорилго:
1. Амралтын өдөр бүр Food festival зохион байгуулна
Бямба, Ням гараг бүр тус гудмын голоор 20 гаруй аж ахуйн нэгжийн хоолны наадам болох бөгөөд гэр бүлээрээ ирж олон улсын олон төрлийн хоолноос амтархан зооглох боломжийг УБ хотын иргэддээ өгч байна. Гудмын зүүн талд Солонгос, Хятад, Япон, Европ зэрэг нийгэмд танигдсан томоохон ресторанууд байрласан байна.
2. Аялал жуулчлалд өөрсдийн хувь нэмрээ оруулах
Одоогоор Монголд ирсэн жуулчид үдээс хойш болон оройн цагаар аюулгүй орчинд хоол идэх боломжгүй байна. Тэгвэл бид өөрийн хамгаалалтын алба болон ХУД-ийн цагдаагийн байгууллагатай хамтран Food Street-н үүдэнд цагдаагийн байгууллагыг байрлуулж, жуулчдыг дээр дурдсан олон тооны ресторан, пабуудаар сонгон үйлчлүүлэх, цаашлаад Food Street-д болж байгаа томоохон тоглолт арга хэмжээг аюулгүй орчинд үзэх боломжийг хангах юм.
3. Монгол залуусыг зөв боловсон байдлаар цагаа өнгөрүүлэхэд сургах
Өнөөгийн залуус ямарваа нэгэн арга хэмжээ эсвэл найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар архи согтууруулах ундааг өндөр хэмжээгээр хэрэглэж өөрт болон бусдад аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Тэгвэл бид энэхүү төслөөр дамжуулж залуусыг зөв боловсон байдлаар цагийг өнгөрүүлэх боломжийг бий болгох юм. Тус гудамд олон төрлийн хоол, шингэн хүнсний худалдаа мөн караоке төв, диско клаб нэг гудамд, харуул хамгаалалтын дор төвлөрөх юм.
Тус гудамжинд Хятад рестораны бизнес эрхлэгчдээс сонгон шалгаруулалт хийж байна. Хэрэв та өөрийн бизнесээр Фүүд стрийт төсөлд оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох утас: 9905-6274, 9099-5533
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО