Электроник хөгжмийн урсгалын мэдээллийн EDM агентлагаас зарласан дэлхийн шилдэг арван ди-жейн жагсаалтад Монголын ди-жей Х.Билигүүдэй багтсан байна.
Дэлхий даяар нэр хүнд нь өсөж яваа, үеийнхэндээ нөлөө үзүүлэхүйц шилдэг арван ди-жейг жагсаахад Монгол ди-жей Х.Билигүүдэй долоодугаарт багтжээ. Тэрбээр БНХАУ болон Германд урлагийн чиглэлээр суралцаж байсан бөгөөд Ази болон Европын хэд, хэдэн улсад аялан тоглолтод оролцож байсан нэгэн юм.
Улмаар “Majesty Mangolia” студид харьяалагдан уран бүтээлээ хийж байгаа аж. Электроник хөгжмийн EDM цахим хуудас түүнийг Монгол Улсад underground electro урсгалын анхдагч гэж тодорхойлсон байна.
Дэлхийн шилдэг ди-жейн жагсаалт:
- Cat-Dealers /Бразил/
- MarianaBO /Мексик/
- RayRay /Тайвань/
- Satoshi Tomiie /Япон/
- Chase /БНХАУ/
- Nucleva /Энэтхэг/
- BILIGUUDEI /МОНГОЛ/
- Amine K /Марокко/
- DJ Rachael /Уганда/
- Haezer /Өмнөд Африк/
Эх сурвалж: edm.com
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250