"Snow Melody-2020" шинэ жилийн баярын хамгийн том тоглолт энэ 7 хоногт буюу 12-р сарын 27-ны үдэш 19:00 цагт СТӨ-ний тайзнаа болох гэж байна.
Жил бүр шинэ бүтээл, шинэ найруулгаар хийгддэг уг тоглолтонд хамгийн өргөн бүрэлдэхүүн болох Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Солонго зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Тасалбарыг Филармонийн касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулах боломжтой
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250