...
...

Чоу Юнь Фат жүжигчний ажлаа орхиж, бүх хөрөнгөө хандивлана

Хонконгийн жүжигчин Чоу Юнь Фат "God of Gamblers", "Hard Boiled", "God of Gamblers' Return" зэрэг киногоороо дэлхийд алдаршсан жүжигчин. Энэ жил 64 настай Чоу киноноос түр зуур завсарлага авсан байгаа ч хэвлэл мэдээллийнхэнтэй харилцдаг хэвээр байгаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд түүнийг 98 настай ээжтэйгээ уулзаж байхад нь сэтгүүлчид хэзээ дахин кинонд тоглох гэж байгааг нь сонирхжээ.
Чоу Юнь Фат “Шинэ төсөлд оролцоно гэдэгтээ итгэлгүй байна. Би хэсэг өөртөө амралт өглөө. Энэ хооронд спортоор хичээллэж, аялалд их явлаа. Эрүүл байхын чухлыг ойлгож авсан. Шоу бизнесийн ертөнцийг орхиж, аялал жуулчлалын зөвлөгөө өгдөг зааварлагч болох талаар бодож байгаа” гэж ярьсан байна.  

 


Одоогийн байдлаар түүний нийт хөрөнгө 714 сая доллар ч Чоу сард ердөө 100 доллар л үрдэг бөгөөд бүх хөрөнгөө буяны санд гэрээслэн үлдээх гэнэ.
 


Тэр нийтийн унаагаар зорчиж, гудамжны гуанз, түргэн хоолны газраар үйлчлүүлдэг.  Шинэ юм бараг худалдаж авдаггүй. Хүн яаж ч муулсан огт тоохгүй, хуучин хувцсаа өмсдөг.

"Би хүний хувцас өмсөөгүй, хэрэв надад таалагдаж байгаа бол боллоо. Би энгийн, аз жаргалтай хүн байхыг хүсэж байна. Мөнгө бол амьдралын гол зүйл биш. Би үлдсэн амьдралаа энгийн жирийн байдлаар өнгөрөөхийг хүсдэг" гэж тэр ярьж байна.

Чоу 17 жил нэг Nokia утсаа ашигласан бөгөөд эвдрэхэд нь л шинэ утас авчээ. Өнгөрсөн жил тэр анх удаагаа ухаалаг утас авсан.
 


Түүний эхнэрийг Жасмин Тан гэдэг. Хосууд хүүхэдгүй тул бүх хөрөнгөө буяны ажилд хандивлах гэрээслэл гаргажээ.

"Энэ мөнгө минийх ч гэсэн бас минийх биш гэж би боддог. Би энэ мөнгийг буян, хандивт зориулах гээд л үрэлгүй, хямгадаж байгаа юм" гэж Чоу Юнь Фат хэлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ