...
...

Шоуны нууц задруулсан Цоомоо зэмлэл хүртжээ

Улс төрийн сонгуулийн сурталчилгаа эхэлж нийгэм тэр чигтээ улс төрөөр амьсгалсан эл өдрүүдэд олны алжаал ядаргааг тайлж телевизийнх нь өмнө уяж чадаж байгаа нэвтрүүлэг бол Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу юм. Шоуны хөтлөгч Э.Цолмонбаярын “Wow л даа” хэмээх үгэнд нь цахим ертөнцөөр зарим нэгнийх нь эгдүүцлийг ихэд хүргээд авсан.

Харин тэрээр өчигдөр оройн дугаарын нууцыг урьдчилан задруулсан юм. Оролцогчидтой сельфидсэн зургаа сурсан зангаараа фэйсбүүктээ оруулжээ. Зургаа удалгүй устгасан ч тэр дорхноо цахим хэвлэлүүд зургийг нь хадгалаад цааш тараасан. Гэхдээ Цоомоо өөрөө шоуны зохион байгуулагчдад үнэнээ хэлж, зэмлэл хүртсэн гэнэ.

“Боловсрол” телевизийн Израиль зохиолоор хийж буй “Гэрлэн дохио” олон ангит кинонд тоглож байгаа тэрээр "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа

-Шоуны оролцогчид үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Нүдээрээ харж байгаа болохоор оролцогчдоор их бахархаж байна. Ялангуяа мэргэжлийн дуучин биш ч, шоуг үнэхээр “өнгөлж” байгаа оролцогчдыг онцолмоор байна. Тийм ч болохоор загвар өмсөгч С.Сарнай, Э.Энхболд хоёрыг шоунд түрүүлэхэд баярлаад, өөрийн эрхгүй нулимс унагасан. Ямар сайндаа л манай найзууд намайг ”Нулимсных нь сүв онгорхой” гээд шоолдог юм хэмээн хуучилжээ.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ