...
...

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг ТОМИЛЛОО

“Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн Баасан гарагт ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг өнөөдөр томиллоо. ТУЗ-ийн гишүүдээр ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар  болон Ч.Алтаннар томилогджээ.

 

Ч.Алтаннарын тухайд  Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ. 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • Wow Altannar MUIS iin bagsh professor bolson bn bayar hurgey!!

  • Оюу толгойгоос Багабанди тэргүүтэй дараагийн ээлж хоолонд орохоор иржээ. Багабанди Оюутолгойн амтанд нилээд оржээ. ТУЗ-д мөнгө өгөөд ард түмэнд юу өгдөг Оюутолгой вэ? Багабанди титэм үгээр хариулж өгөөч. Шударга байж чаддаг Багабаньд уу? харъя.

  • Altannar bagshiin huvid MUIS iin sankhuugiin professor uneheer mundag matematekch hun bnlee iim humuus uul uurkhain salbariin tuzd orno gedeg zyi esnii hereg tanaar baharhaj bn shu

  • Мэргэжлийн уурхайчид биш дандаа ,,А,, -гүй нөхдийг сонгож Монголын эрх ашгийг хохироож, Багабанди мэтийн бүр мөнгөтэй хүмүүс дагаж гүйсэн ,мэргэжилгүй амьсгаануудыг сонгож .бараг 100 саяар цалинжуулдаг нь цаанаа но-тойн дээр ,энэ нөхдүүд Лоббидсон нөхдийнхөө эрх ашгийн төлөө үхэн хатан гүйх нь ойлгомжтой, юуун, Монголын эрх ашиг.

  • Алтаннар математикч залуу болж бна. Энэ нөхөр АНУ, Их Британд боломжийн газруудад ажиллаж бсан, гадныхантай ажиллахад бүрэн цочироон гарсан, өөрийн гэсэн үзэл бодолтой, эвдрээгүй, зөв залуу гэж мэдэх юм бна. Багаа уул нь анхнаас нь ордог нь буруу бсан. Нэгэнт л ороод удаж бгаа тул ой санамж гэдэг утгаар нь сууж байх хэрэгтэй. Үлдсэн нөхрийг сайн мэдэхгүй

  • Зоригийн аллагын зохион байгуулагч нь Отгобилэг, хам нь Багабанди.

  • Экс Ерөнхийлөгч Н.Багабандид мөнгөний хэрэгцээ л их байгаа юм байх даа Гэхдээ манай талын энэ 3 юу ч шийдэж чадахгүй. ТУЗ-ийн гишүүн 9 хүн байгаа байх асуудлыг Ердийн олонхийн шийдвэрээр шийднэ Эд цалин л авна

  • Baga yu ch bilee kkk

  • ene odoo ali hezeenii l Bagabandi ? ene ovgon odoo boliochee

  • Сайн зөв хүмүүс байна, одоо л хөлөө олох нь дээ

Онцлох мэдээ