...
...

Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож байгаа юу?

Монголбанк өнгөрөгч наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн билээ. Тус шалгалтын явцад зарим  арилжааны банкууд ипотекийн зээлийн зориулалтаар Монголбанкнаас олгосон зээлийн эх үүсвэрээс өөр зориулалтаар ашигласан нь тогтоогдсон. Тиймээс Монгол банк найман хувийн зээлийн санхүүжилтийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. 

Монголын ипотекийн корпораци буюу МИК-ийн гаргасан судалгаагаар  3000 гаруй айл өрхөд 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр  одоогоор шаардлагатай байгаа аж.

Хэдийгээр Төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа ч зарим арилжааны банк өөрсдийн эх үүсвэрээр орон сууцны зээл олгож байгаа аж.

Тухайлбал Капитал банк зөвхөн өөрийн санхүүжилтээр баригдсан орон сууцны материлыг хүлээн авч байна.

Хаан банк: Ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа ч санхүүжилтгүйн улмаас олгохгүй байгаа.

Төрийн банк:Ипотекийн зээлийн материалыг нийслэлийн дөрвөн салбартаа хүлээн авч байгаа. 

Хас банк: Ипотекийн зээлийн олгохгүй байгаа. 

Голомт банк: Ипотекийн зээл олгохгүй мөн материалыг хүлээн авахгүй  байгаа бөгөөд банкны зүгээс ямар нэгэн орон сууцны зээл олгохгүй байгаа.

Худалдаа Хөгжлийн банк: Ипотекийн зээлийн  материалыг хүлээн авч судалж байгаа ч  олгоогүй. Тус банкны 1-20 жилийн хугацаатай 150 сая хүртэлх зээлд хамрагдан орон сууц худалдан авах боломжтой. Орон сууцны мкв хэмжээг заагаагүй ч урьдчилгаа 40 хувийг төлсөн тохиолдолд  сарын 1.5 хувь, урьдчилгаа  20-30 хувийг төлсөн тохиолдолд  сарын 1.65 хувийн хүүтэйгээр зээлд хамрагдах боломжтой аж.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ