Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Уулзалтын үеэр ерөнхий сайд “Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд эх үүсвэр хайж байна. Одоо мөрдөж буй журамд өөрчлөлт оруулж, 80 хүртэл ам.метр гэсэн хязгаарлалтыг 100 болгож саналтай байгаагаа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайдын дээрх саналыг Барилга хот байгуулалтын яам судлаад, ипотекийн зээлийн журмыг өөрчлөх тухай төсөл боловсруулж, 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж Засгийн газарт өргөн барьсан хэдий ч Монголбанк орон сууцны ам.метрийг нэмэгдүүлэх боломжгүй гэж үзжээ.
Монголбанкны зүгээс " гадаад төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа ийм үед санхүүгийн сахилга батыг эрхэмлэх хэрэгтэй. Барилгын салбар ДНБ-ий 4 хувь, ажиллах хүчний 9 хувийг бүрдүүлдэг. Бид зах зээлээ бүхлээр нь хөдөлгөх асуудлыг сөхөж болохгүй” гэх тайлбарыг өгчээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Yamar ch sonin sonin uym urgun baridag Zasgiin gazar ve de Impotekiin zeeliig bailgah uu ugui uy gej baisnaa Odoo bolohoor oron suutsnii m2-gg nemne geh uym
Долларийн ханш тэнгэрт хадлаа.
Монголбанк Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.