Манай улсын
Тэгвэл дээрх 850 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа ЖДБЭ-ийн эрхзүйн орчин төдийлөн таатай биш. Угтаа 850 мянган хүнийг ажлын байртай болгож байгаа энэ хүмүүсээр дамжуулаад олон мянган хүн өдрийн хоолтойгоо залгадаг.
Төрд сууж байгаа хүмүүс нь ч тэр мянга мянган хүний амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг хувийн хэвшил рүүгээ дайрсан байдалтай үг хэллэг хэлэх нь ч ихээхэн анзаарагддаг. Энэ нь эргээд ард иргэдийнхээ бизнес хийх сэтгэлгээг нь сааруулдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ.Төрийн албан хаагчид, төрийн ажлыг голлон авч үзээд байвал хүн бүхэн бизнес хийхийг хүсэхгүй.
Мэргэжлийн засгийн газар бүрэлдсэн даруйдаа л УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр нэр бүхий найман төрлийн татвар нэмэх санал оруулж ирээд байсан ч дэмжигдэлгүй буцаагдсан нь "аз" болов.
Түүнчлэн татварын таатай орчныг бүрдүүлэх, ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд Сангийн яамнаас өргөн баригдсан хуулийн төслийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод
Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй ААН-ийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгагджээ.
Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлэх зэрэг таатай орчин бүрдэх учиртай.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
aa negj bolgon 1.5 terbumd ni bagtah geel vzchine gsn vg bhaadaa