...
...

Таны хүүхэд ХҮҮХДИЙН МӨНГӨ авах эсэхийг онлайнаар шалгаарай

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшний  1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд олгохоор болсон билээ.  Өөрөөр хэлбэл,  танай гэр бүл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа амжиргааны түвшний 502.567 босго онооноос доогуур багтаж байгаа бол хүүхдийн мөнгийг бэлнээр авах юм.

Харин үлдсэн 40 хувьд нь мөнгийг нь олгохгүйгээр  2019 он хүртэл хадгаламж хэлбэрээр бичилтийг нь хийгээд явах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл зорилтот бүлгийн хүүхдүүдэд  хүүхдийн мөнгийг олгож эхлээд удаагүй байна.Тиймээс хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дараах сайтаар дамжуулан онлайнаар шалгах боломжтой юм.

ХҮҮХДИЙН МӨНГӨ АВАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ХОЛБООС

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ