...
...

“Стэнд бай” хөтөлбөрийн горыг амссан Грекийн араас Монгол орох уу

Монголбанкны Ерөнхийлөгч аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Вашингтон хотод болсон  Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцох үеэрээ Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьсан билээ. 

Гэвч ”Стэнд бай”-д хамрагдах эцсийн шийд гараагүй байгаа юм. Учир нь   "энэ сарын 20-нд  ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллаж Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад, түүний дараа  эцсийн дүгнэлтээ танилцуулах юм. 

Засгийн газрын зүгээс эдийн засаг доройтолтой байгаа энэ үед  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал ам.долларын ханш тогтворжихоос гадна эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого хэмээн үзэж байгаа бол сөрөг хүчний хувьд "өнөө, маргаашаа аргацаасан" л хэрэг гэж үзэж буй.

 Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн хэлэхдээ “Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд татвар нэмэгдэж, төсвийн ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмж буурдаг. Мөн улсын төсвөөс санхүүждэг нийгмийн шинж чанартай бүх төсөл, хөтөлбөр зогсдог. Тиймээс энэ нь ард түмний эсэргүүцэл, бослого, тэмцэл дагуулах магадлалтай" гэж  байгаа юм.

 

Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • Эдийн засгийн хүндрэл бэрхшээл, өр ширнээс салах асуудлаа хүнд даатгаад яах юм бэ? Өөрсдөө л улаан нүүр, нүцгэн гараараа үзэлцэж байж л давна шүү дээ. Ер нь хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэж үг байдаг биз дээ. Яаж ийгээд зардал мөнгөө хэмнээд зовлон бэрхшээлээ ойлголцоод тогоон дотроо халуун ам бүлээрээ асуудлаа шийдвэл ард түмний эв нэгдэл, нөгөө яриад байдаг ардчилсан ёсонд чинь нийцэх биш үү дээ. Зогс гэвэл зогсоод яв гэвэл яваад өөрийн эрхээр унгачихаж ч чадахгүй бол хэцүү биз дээ аан. Ер нь гаднаас авах зээл тусламжийг огт байхгүй гэж бодоод улс орон, эдийн засгаа өөрсдөө нэг босгох гэж үзвэл хүний эрхэнд тарчилснаар хамаагүй аз жаргалтай бас шингүүртэй ажил болно доо.

  • ОУВС, ДБ хоёр үүнийг тулгаж байгаа. Дараа нь Монгол улсын э/з бүхэлдээ энэ хоёр банкны бүрэн хяналтанд орно. Үүний ард мэдээж үндэстэн дамнасан дэлхийн толгой баян хэдэн хүн л байгаа.

  • ene zasgiin gazriin ehluulsen 1 tomhon ajliig nerleech gevel?

  • хэрвээ ийм нөхцөл тулгадаг юм бол авах хэрэггүй л юм байна.Гэвч өмнө нь хэд хэдэн удаа энэ зээлийг авсан гэсэн яаж болж байсан юм бол доо.Уг нь опшорыг илрүүлж хөрөнгийг нь татаад, уул уурхайн гэрээнүүдээ шинэчлээд ашигтай болгочихвол, мөн МАА-н бүтээгдхүүнээ үнэд хүргээд гадагш зарж чадвал гаднаас зээл авахгүйгээр босчих боломжтой л харагдаад байгаа юм.Энэ их зээлийг бодохлоор АН-ынханд уур хүрээд байх юм.Арай ч дээ гэмээр....

  • УУРХАЙГАА АШИГЛААД МӨНГӨТЭЙ БОЛУ БОЛДОГГҮЙ ЮМ БХДАА ЗААВАЛ ҮҮНД ХАМРАГДАЖ ХАРААТ БОЛОХООР

  • Tegeed hyatadaas zeel avch atgand oroh estoi yu?????!!!!

  • Hytadad gazar nutgaasaa ugch. Hytadiin Mongol bolmoor bain.uu?MAN-n husel ene baihshuu hytadtai ih sujreed bainga komnist darga nartai uulzaad. 2 taldaa ulaan tug gozolzuulaad zochlood baigaa

Онцлох мэдээ