Ерөнхий сайд өнгөрсөн өдрүүд Япон улсад айлчиллаа. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат багтсан юм. Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал тул олон нийт айлчлалын үр дүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ямартай ч тус айлчлалаар засаг дамнах бүрт шийдэгдэлгүй дагаж явдаг асуудлын нэг болох Тавантолгой-Сайншандын төмөр замыг барих санхүүжилт шийдэгдэх талдаа оржээ.
Тодруулбал, энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ байгаа талаар тэрбээр онцлон хэллээ. Учир нь Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон өөр гуравдагч орны санхүүжилтээр энэ замыг барих боломжгүй.Эдийн засгийн агуулгаараа зайлшгүй БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж үр өгөөжийг нь хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл,. Энэ үүднээсээ БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар төмөр зам тавих нь зөв гэж үзэж байгаа юм" хэмээн тэрбээр хэлжээ.
Уг нь төр засгийн маань ам, ажил хоёр нь нийлдэг байсан бол тус санхүүжилтийн асуудал аль таван жилийн өмнө шийдэгдэн өдгөө ашиг шимээ хүртээд явж байх байсан юм.
өнөөдрийг хүрч мөн эдийн засаг болоод шинэ засгийн гол сэдэв болсон хэвээр л байна.
Хэрэв төмөр замын хөрөнгө оруулалтад шаардагдах 1.2 тэрбум ам.долларыг Хятадын тал босгож мөн үлдсэн 51 хувийн санхүүжилтийг "Монголын Төмөр зам" Хятадын Засгийн газраас зээллээ гэхэд улмаар дааж давшгүй их өрөнд бид унахын зэрэгцээ Тавантолгой ч үгүй болохыг үгүйсгэхгүй. Магадгүй Хятад улсад газар нутгаа тавин байж зээл авснаас зогсонги болгоод ч болтугай Тавантолгойгоо авч үлдсэн нь бидэнд ээлтэй бус уу.
Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Их тэнэгтцгээх юмаа. Авсан зээлээ яагаад төлж болохгүй гэж? төлж болохгүй зээл авах гээд байгаамуу?
Зээл авснаас зогсонги болгоод ч болтугай Тавантолгойгоо авч үлдсэн нь бидэнд ээлтэй бусуу Арай үгүй байлгүй дээ Хятадууд чинь хэзээ ч мөнгө зүгээр өгөхгүйг та нар мэддэг биз Төрийн минь мэлмий арйа сохорчихоогүй байлгүй дээ ЯМАР Ч САЙХАН ЮМ АМАЛСАН ГАЗАР НУТГАА БИТГИЙ ӨГ !!!!! хӨГЖӨӨГҮЙ Ч ГЭСЭН ДЭЭР НЬ ХООСОН ХОНООД Ч БОЛОВ ХЭВТЭЖ БАЙХ МИНЬ
" Erdenes tavan tolgoi " - g unuudriin baidlaar ni dugnelt hiih yum bol " CHAINA "- giin turiin umchit komfani uil ajillagaanii zardliig ni daagaad yavaj baina , todruulah yum bol hurs huulalt , nuurs olborlolt bugdiin sanhuujiltiig " TTJUCO " gargaj tulburt ni nuursiig ni avch baina ene ni mungugui zasgiin archaagui bodlogo , enehuu Mongol ulsad aldagdsltai aimshgiin gereeg hen uzeglev ezen ni todorhoi , huuchin udirdlaguud Myagmar-Erdene , T. BILGEE , Batbileg nar yum Mongolchuudaa ueiin ued eh ornoo hudaldsan edgeer nuhdiin ner usiig martaj ul bolno ,
Ene zasgiin gazar urd zugruu harj tednees zuvlumj avch tednees tuslamj guina tednii ugeer ajillaad ehelsen 2 komnist nam niileed Mongoliig zalgih ajillagaa ehellee