Цахим бизнес тэр тундаа интернэт худалдаа нь улс орны хөгжилд шинэ боломж, шинэ орчинг бий болгож байна. Зах хязгааргүй интернэт орчинд дэлхийн 7 тэрбум хүнээс 3 тэрбум гаруй нь холбогдож улс орнуудыг эдийн засаг платформ эдийн засаг хэлбэрт шилжиж байна.
Бид энэхүү хөгжлөөс хоцорч болохгүй бөгөөд хөгжиж буй орнууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс төрийн бодлого зохицуулалтын хүрээнд цахим бизнес эрхлэгчдийг дэмжиж үйл ажиллагааг нь гадаад зах зээлд гарахад чиглүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор “Интернэт худалдааны хоёрдугаар конференц” энэ сарын 28-ны өдөр 08-18 цагийн хооронд тусгаар тогтнолын ордон зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь интернэт худалдаанд оролцогч талуудыг төрийн бодлого, зохицуулалтаар хэрхэн дэмжиж, амжилттай ажиллах замыг засахад чиглэнэ. Өөрөөр хэлбэл, цахим бизнес эрхлэгчид НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжийг эрэлхийлж төр засгийн хэмжээнд гаргаж танилцуулна.
Энэхүү конференцид нь эдийн засгийн талаар хэлцээлэг болон илгэлүүд тавигдах юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бизнес ба боломж” сэдвээр, “Алибаба” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Тэсо” группийн төслийн ерөнхий менежер В.Мөнхбаяр “Экспорт, импортыг “Алибаба”-гаас: Олон улсын онлайн худалдааны чиг хандлага” сэдвээр, “Эй Пи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жамъянмядаг “Эх орны үйлдвэрлэл гадаадын зах зээлд өрсөлдөх нь” зэрэг сэдвээр илтгэл тавигдах гэнэ.
Б.Учрал
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250