...
...

Ипотекийн зээлийг ОЛГОНО, ОЛГОХГҮЙ

Найман хувийн хүүтэй зээлийн олголт зогсоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн олон хүмүүс хүлээлтийн байдалтай байна. 

Гэвч 80 м.кв хүртэлх талбайтай орон сууцны зээлээ ч санхүүжүүлэх эх үүсвэргүй байтал саяхан  100 м.кв болгож нэмэгдүүлэв.

Монголбанкны хувьд "80 м.кв хүртэл талбайтай орон сууцны зээлээ санхүүжүүлээд л явна. Хэрэв 100 м.кв болгож нэмэгдүүлэх юм бол Засгийн Газар эх үүсвэр олж ирж санхүүжилтийг шийднэ биз" гэх байр суурийг  илэрхийлсээр ирсэн. 

Тэгвэл Ипотекийн зээл тойрсон асуудлаар  УИХ-ын гишүүд  өчигдөр /10.20/ ийн байр сууриа илэрхийллээ. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг судалж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3,8 их наядын эх үүсвэр байгаа. Түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум төгрөг. Түүгээрээ ипотекийн зээлийг үргэлжлүүлээд явах бодлого барьж байна. Гурван их наяд гаруй төгрөгийн хөтөлбөрийг бид 1,7 тэрбум доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. 100 м.кв талбайтай орон сууцыг зээлд хамруулах нь битгий хэл 80 м.кв-аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Яагаад гэвэл дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хугацаа 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд дууссан. Гэсэн ч бид энэ сардаа багтаан найман хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Төв банк найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Гэвч эх үүсвэр алга. Ипотекийн зээлийг олгоход гурван их наяд төгрөг зарцуулсан юм байна. Түүнээс сард 25 тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөр орж ирдэг юм байна. Үүгээр ипотекийн санхүүжилт хийхэд хүрэлцэхгүй. Энэ байдал чинь эргээд Монголбанкийг дахиад мөнгө хэвлэх зам руу явуулж байгаа юм биш үү? Ипотекийн зээлд 100 м.кв талбайтай байрыг хамруулахыг Төв банк дэмжихгүй гэсэн. Гэтэл Засгийн Газар найман хувийн зээлд хамруулна гээд шийдвэрээ гаргачихсан. Аль нь хэрэгжих вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг гаднаас валютын эх үүсвэр оруулж ирж байж шийднэ.

 

Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Salbaraa medehgui said baij tosvoos hasachihaad yaj zeeliig olgoh ve? dee.

  • 100 м2 ыг яг ямар хүмүүс авах гээд бгаан. Жирийн иргэд авч чадахгүй шдээ...худлаа өөрсдөдөө ашигтай юм хийх гээд ядчих юм. Залуу гэр бүлүүд томдоо л 80 м2 илүү авч чадахгүй сард төлдөг мөнгийг нь ч төлж чадахгүй. Тэгээд ипотекийн зээлээ өгөх юмуу үгүй юмуу банкнаас мөнгө хүлээсээр байтал өвөл боллоо...

  • 100m.kb geed batalsan bizdee

Онцлох мэдээ