БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монгол Улсын Засгийн газар 350 сая ам.доллар авч, тэрхүү өр зээлээ нүүрсээр төлж барагдуулахаар гэрээ хэлэлцээр хийснээс хойш зургаа дахь жилтэйгээ золгож байна.
Эрдэнэс Таван Толгой /ЭТТ/-н ордыг ашиглах гэрээ өнгөрсөн жил ид шатандаа явж байх үед хөрөнгө оруулагчид цухалдаж эхэлсэн юм. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ хөрөнгө оруулагчдад ашиггүй нөхцөл үүсгэж мэдэхээр байна гэж үзсэн гэх. Энэхүү асуудлыг манайхан сураагүй биш “улстөржүүлж” аваад дуусгасан.
Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхөөд явлаа гээд тооцоход Чалкогийн өрийг дарахад хоёр жил орчим хугацаа шаардагдаж байгаа. Гэхдээ энэ нь Цанхийн зүүн уурхайгаас гарч ирэх коксжих нүүрс болон зах зээлийн үнээс ихээхэн хамаарна гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Яг энэ янзаараа бол дараагийн сонгуулиар ч Чалкогийн өрөө тэглээгүй гээд манай нөхдүүд сууж байж чадахаар л зүй тогтол уг өрийн түүхээс харагдаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар өнөөдрийн байдлаар тодорхой байгаа ганц зүйл гэвэл Чалкогын өрийг барагдуулж дуусаагүй байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн Зүүн Цанхи болон Баруун Цанхийн хоёр хэсэг дээр нэг метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлож, уурхайн аман дээр борлуулалтаа хийн "Чалко”-гийн өрийг төлж ирсэн гэдэг. Гэвч салбарын хүмүүсийн мэдэгдлүүд хоорондоо "тэс өөр өнгийн хоёр юм" ярих болжээ.
Тухайлбал, ЭТТ-н захирал асан Б.Энэбишийн үед буюу тэртээ 2011 онд энэхүү өрийн асуудал эхэлсэн гэх.
Тэр 350 сая ам.доллар гуравны хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүл, Сангийн яамын шахалтын үндсэн дээр Хүний хөгжил санд шилжсэн. Энэ нь иргэдэд сар бүр 21 мянган төгрөг болж очсон тухай тэрбээр хэлж байсан. Нэг ёсондоо “МАНАН”-ынхан сонгогчдод амласан амлалтаа биелүүхийн тулд 400 гаруй турбумыг халамж болгоод цацсан хэрэг. Өдгөө гадаадад нуугдаж байгаа ЭТТ-ын захирал асан Б.Энэбишийн ийнхүү хэлсэнд үнэн бий гэж учир мэдэх хүмүүс ярих болж. Ийнхүү тавьсан өр нь өнгөрсөн жилүүдэд чамгүй асуудлыг дагуулаад амжсан байдаг.
Харин Д.Ганхуяг сайд байхдаа буюу 2 жилийн өмнө хэлэхдээ өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.доллар байна. 2014 оны 4 сарын 1-ний дотор 1.5 сая тн нүүрсээр 90 сая долларын өрийг, 4 болон 5 сард 1 сая тонн нүүрсээр 60 орчим сая долларын өрийг тус тус барагдуулж 2014 оны 5 сарын эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж байв.
ЭТТ-ын захирал асан Я.Батсуурь 2013 оны 6 дугаар сард хэлэхдээ "Эрдэнэс Тавантолгой компани анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм.” гэж байсан. Бас болоогүй компанийн удирдлага өрийн хэмжээг 120 сая ам.доллар байна гээд байхад, Уул уурхайн яам 148 сая ам.долларын өртэй гэж өчнөөн зөрүүтэй тоо хэмжээ хэлцгээж байсан. Бүхэл бүтэн 28 сая ам.долларын өр хаанаасаа буугаад ирэв ээ гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байв. Гэтэл үүнээс хойш хоёр жил хэдийнэ өнгөрчихсөн байж байдаг. Нөгөөх л Чалкогийн өрөө ярьсан дуусдаггүй хэвээр.
Уг асуудал үргэлжилсээр дахин нэг хүний гарт очиж, ахин нэг оныг угтсан аж.
Тэгвэл өнөөдөр ЭТТ-н захирлаар С.Амгалан хэмээх нөхөр ажиллаж байгаа бөгөөд “Чалкогийн өрийг 2017 онд барагдуулана” хэмээн уламжлалт хуучин оноо үдэж шинэ онтой золгох амлалтаа өгсөн аж.
Түүний амлалт дээрхи хугацаандаа үгээр хэлэгдэж буй авч үзгээр гэрээгээ хэрхэн дуусгахыг харах л үлдлээ.
Б.Учрал
Breakingnews.mn
Гол нь гэрээ хийсэн хумуусээ шалгаж ур дунг нь ил тод байлгах хэрэгтэй хариуцлага тооцохоос айдаг тогтолцоо манайд бий болоод Байна идэж уухад дараа нь ямарч хариуцлага тооцдоггуй болохоор ер гээд л юу болж байгааг тогтоох естой