...
...

АХБ Монгол улсад зориулж 297.5 сая ам.доллар баталсан байна

        АХБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд БСШУСЯ-наас 2015 онд баталсан ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл  ахуйд  тавигдах  норм, шаардлагуудыг хангахуйц  ариун  цэврийн байгуулламжуудыг  суурилуулах,  засч  сэргээх,  үйл  ажиллагааг  хангахад дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

        Монгол  улсад  хэрэгжүүлдэг  төсөл  хөтөлбөрт  зориулж  АХБ  2015 онд  297.5  сая ам.доллар баталжээ. Үүнд 4 зээлийн төслийн 275 сая ам.доллар, 2 буцалтгүй тусламжид  6  сая  ам.доллар,  17  техник туслалцааны  буцалтгүй  тусламжид  16  сая ам.доллар төсөвлөсөн байна.           Манил хотноо төвтэй  АХБ  нь Ази,  Номхон  далайн  бүс нутагт эдийн засгийн   хүртээмжтэй өсөлт,  байгаль  орчны  хувьд  даацтай  тогтвортой  өсөлт,  бүсийн  интеграцчлалыг  дэмжих замаар  ядуурлыг  бууруулах  чиглэлээр  тууштай  ажилладаг.  1966  онд  байгуулагдсан  уг байгууллага нь 67 гишүүн орноос бүрддэг бөгөөд эдгээрийн 48 нь тус бүс нутгийнх байдаг байна.  

        НҮБ-ын Хүүхдийн cан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий  л  насны  хүүхэд  бүрийн  эсэн  мэнд  амьдрах,  хөгжихөд  дэмжлэг  үзүүлэн  ажилладаг юм.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ