...
...

Булган шуба 1,2-5 сая төгрөгийн хооронд борлуулагдаж байна

Амралтын өдрүүдэд мишээл экспо төв олны хөлд дарагдаад байна. Учир нь тус төвд ноос ноолуур, үслэг эдлэл, өвлийн хувцасны үзэсгэлэн худалдаа нээгдсэн байна.

Тухайлбал үндэсний үйлдвэрлэлийн “Хос гутал”, “Дархан нэхий”, “Говь”, “Эвсэг”, “Алтай” зэрэг компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бэлэн хувцасыг дэлгэсэн байлаа. Энд дулаан оймсноос эхлээд малгай ороолт, гутал, гадуур хувцас, нэхий дээл, булган шубын гүйлгээ эрэлт ихтэй байна.

Ингээд тус төвд худалдаалагдаж байгаа зарим нэр төрлийн өвлийн хувцасны үнийг хүргэе.

Оймс – 1000-3500

Ноосон өмд – Материалаасаа шалтгаалаад 15000-60000

Малгай ороолт (хүүхдийн ноосон – 15000, Том хүний ноосон – 30000-50000ийн хооронд)

Ноолууран малгай ороолт Хүүхдийнх 60000-100000,Том хүнийх 80000-150000

Өвлийн куртик эмэгтэй 80000-250000

Эрэгтэй Куртик 100000-350000

Булган шуба гоёмог сор, урт богиноосоо шалтгаалаад 1,2-5 саяын хооронд байна.

Эмэгтэй гутал 120000-300000

Эрэгтэй гутал 150000-400000 хооронд байна .

С. Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ