...
...

"Монгол шуудан" ХК-ийг хоёрхон жилийн ашгаар нь хувьчлах уу

Төрийн өмчийн салбар мөчир бүрээр хулгай нэвтэрснийг нурших л хэрэгтэй болоод байна.

Сүүлийн үед төрийн эзэмшлийн гэх томоохон үйлдвэр болон аж ахуй нэгжүүд үнэгүйдэх хандлага бий болоод байна. Амархан баяжих, их мөнгөтэй болох хялбар арга төрийн өмчийг болж өгвөл үнэгүй, болохгүй бол хямд авах арга техник ихээхэн газар аваад байна. Энэ арга техникийг эзэмшсэн, мэргэшсэн хүмүүс ч Монголд олон болж. Өнгөцхөн дүгнэхэд хэн нэгний ашиг сонирхол болон төдийлөн гүйцэт боловсруулж чадаагүй төлөвлөгөө, буруу шийдлийн үр дүнд ийн шийдвэрүүд гарсан гэх. Эзэмшилдээ авахыг санаархаж буй этгээдүүд нь мэдээж өнөөх “олигархи” хэмээн тодотгох болсон нэр бүхий хэдэн нөхөд гэх. Энэ талаар “Асуудлыг ширүүхэн хөндөөд өгвөл улстөрчид өөрсдөө цаад санааг нь сайхан тайлбалаад өгчихнөө” хэмээн учир мэдэх хүмүүс  ярьж байна.

Төрийн өмчит компанууд хулгай хамгийн их нүүрлэсэн газар гэх. Ашигтай ажиллах ямарч боломжгүй дээ бус, төсвийн мөнгөөр санхүүжээд байгаа учраас шахаа хулгай гаарсан. Эрдэнэт үйлдвэрийг аваад үзэхэд л 187.7 тэрбум төгрөгийн ашигтай байснаа гуравхан жилийн дотор 11.3тэрбум төгрөгийн алдагдалтай балансруу шилжсэн нь тэнд хулгай аймаар болсоныг харуулна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  “20 гаруй жил явсан өмч хувьчлах нэрийн луйврыг зогсоох ёстой. Төрийн өмчийг алдагдалд оруулж, үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг. Гэтэл төрийн өмчит компаниуд бүгд ашигтай ажиллах боломжтой. Төрийн өмчит компаниудын захиралууд нэн яаралтай хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Үнэхээр ашигтай ажиллавал урамшуулж, алдагдалтай ажиллавал захирлууд нь өөрийн өмч болон албан тушаалаараа хариуцлага хүлээдэг болгоё. Ингэснээр үнэхээр чадвартай хүн тус байгууллагуудыг хариуцах болно” хэмээн чуулганы үеэр хэлсэн юм.

Түүнчлэн тэрбээр төрийн өмчид байгаа “Монгол шуудан” ХК-ийн 66 хувийг 20 тэрбумаар хувьчлах нь буруу хэмээн мэдэгдлээ.

Ямартай ч энэ асуудал үнэн бол Монголын бас нэгэн томоохон төрийн өмчийн эзэмшлийг үнэгүйдүүлж байгаа хэрэг болж байгаа нь тодоос тод харагдаж байгаа юм. “Монгол шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг 300 гаруй сумдад барилга байгууламж, объект болон машинтай. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажилладаг төрийн эзэмшлийн томоохон компани юм. Үүний 20-хон тэрбумаар хувьчилна гэдэг бол төрийн өмчийг үнэгүйдүүлж, хэн нэгний ашиг сонирхолын хүрүүнд өрнөж буй арга техник гэхэд хэлсдэхгүй биз.

Шуудангийн үйлчилгээний ядаж 51 хувийг төр эзэмшиж байх ёстой гэж бусад улс орнууд үздэг байна. Энэ хүү үйлчилгээг 100 хувь хувьчлахаар санаархасан Киозумигийн Засгийн газар огцорж байсныг уншигчид санаж байгаа байх.

“Монгол шуудан” ХК нь “Төв шуудан”-гийн 40 хувь бөгөөд жилдээ 10 тэрбумын ашигтай ажилладаг компани юм. Үүгээр ч зогсохгүй арилжааны банкинд 6.1 тэрбум төгрөгний IPO гаргасан байгаа гэнэ. Үүнийг хувьчлах гэж буй 20 тэрбумаас хасалт хийгээд 13.9 тэрбумаар хувьд гаргах гэж байгаа нь хэр зөв зүйтэй шийдвэр вэ?

Төрийн ордны зүүн талын “балгас”-ыг 24 тэрбумаар үнэлж борлуулсан байдаг. Гэтэл ашигтай ажиллаж байгаа “Монгол шуудан” ХК-ийг хоёрхон жилийн ашгаар нь хувьчлах улс оронд маань алдагдал авчрах нь тодорхой. Ойролцоогоор 1000 гаруй ажилчидтай, монголын хаа ч хүрч үйлчилж чадаж байгаа компанийг хувьчлах ашиг сонирхол хэнд байна вэ ?

Б.Учрал

BreakingNews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ