Тавантолгойн нүүрсний ордоос гурван компани олборлолт хийдэг. Тухайлбал, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой нар юм. Эдгээр компаниудын хоорондын үйл ажиллагаанаас болж Монголын нүүрсний үнэ унаж, ашиггүйдхэд хүрээд байсан юм. Тэгвэл энэхүү асуудлаар Ерөнхийсайд Ж.Эрдэнэбат гурван компанийн захирлуудыг дуудаж уулзсан юм.
Тэрээр эхлээд уг гурван компанийн захирлуудын тайлбарыг сонссоны дараа маш тодорхой үүрэг өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
Хэн олбордож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монгол ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компаниуд маань хоорондоо үл ойлголцолтой, бие биенийхээ үнийг унагааж хэдэн жил явлаа. Үр дүнд нь нүүрсний экспорт Монгол Улсад ашиггүй байдлыг бий болгож байна. Нөгөө талдаа ашигтай байгаад байна. Одоо энэ байдлаа цэгцэл, танай гурван компани хоорондоо хямд үнээр өрсөлдөх бус, гурвуулаа нийлж “Монгол нүүрс” гэдэг нэг брэндээр, нэг ашгаар гадаадынхантай өрсөлдөх ёстой. Үүний тулд, бүгдээрээ баяжуулаад гаргадаггүй юмаа гэхэд дотооддоо нэг ам, нэг үнэтэй байх хэрэгтэй. Одоо ойлголц нэг бодлого, нэг үнэтэй бол, тэр саналыг чинь Засгийн газар төрийн шийдвэр болгоод өгье. Энэ хугацаанд ойлголцож нэгдэж чадахгүй бол нүүрсний экспортыг нэг цонхны бодлого, ялангуяа үнийн зохицуулалт дээр төрийн оролцож эхлэнэ шүү гэдгийг хатуу хэлье, төр, хувийн хэвшлийн хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс Монголын ард түмний баялаг. Үнэ нь зах зээлийнхээ зарчмаар, зохицуулалт нь баялгийн нийт эзний эрх ашигт нийцэж явах ёстой гэв.
Б.Учрал
BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250