...
...

ОУВС-ийн баг Монголд ажиллаад буцав

ОУВС-ийн техникийн баг Монголд 14 хоног ажиллаад буцлаа. Тус сангийнхан ажиллах хугацаандаа эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрт тусламж үзүүлэх асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, бодлогын олон чухал салбарт нэгдсэн байр сууринд хүрч чадсан байна.

Мөн цаашид анхаарах асуудал, хийж гүйцэтгэх ажлуудыг тогтоожээ. Хэлэлцээнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон хууль тогтоох байгууллагаас дэмжиж ажиллах чухал шаардлагатай байгааг сангийн төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзахдаа илэрхийлсэн байна.

 Харин УИХ-ын дарга М.Энхболд ОУВС-ийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь зөв бөгөөд Монгол Улсын байгалийн баялаг, нөөц боломж зэргийг харгалзан үзвэл хямралыг богино хугацаанд даван туулах боломжтой гэж харж буй тухай илэрхийлжээ.

А.Чимгээ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ