Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тухай хэлэлцсэн байна.
Эдийн засгийн хямралтай энэ үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь эрсдэлтэй гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Гэхдээ Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгааг хийсэн байна. Тухайлбал, 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавартай учир эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гаргажээ. Гэвч ярилцсаны эцэст тэгш тоо болгон 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна. Шийдвэрийг 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр болжээ.
Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм. Тиймээс энэ нь ард иргэдийн хувьд үнэхээрийн баяртай мэдээ боллоо.
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр бас 25% өсөх ёстой....30-40 жил хөдлөмөрийн хөлс нэмэгдсэн л бол тэр хэмжээгээрээ нэмэгдүүлж төлж ирсэн мөртөө авах тэтгэвэр нь хэвээрээ байгаад байж болохгүй....ингэж нэмэгдүүлэхгүй байгаа учраас ахмадууд хямралын шуурганд илүү өртөж байна.....миний мэдэх нэгэн эмч 2000-аад оны эхээр тэтгэвэрт гарсан, 300 000₮ тэтгэвэртэй гээд боддоо???? тэр хүний 20 жилийн өмнө төлж байсан мөнгөний үнэ цэнэ өнөөдрийнхөөс илүү шдээ....эдийн засагч нар үүнийг бодоод л гаргаад ирнэ....гэтэл дарга сайн хүн болж авах ёсгүй хүмүүст илүү өгөх эрт тэтгэвэрт гаргах , бас сангийн мөнгөний банкны хүүг янз бүрээр хусах замаар идэж шамшигдуулах гэх мэтээр авах ёстой хүн дээ очихгүй дарга нарын идэш болж байна. Иймл\д тэтгэврийг инцляцитай байг гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмэгдүүлж байх хэрэгтэй.
торгууль 25% нэмэгдэнэ
nemeh surgaar n yumnii une osood yag adilhan
xaxa pis gej chihend chimegtei gechihej ene door neg elgiin gar dollar usuud alingaa aldaj baihad nemehgui geed haachih yum ugaasaa.
Ойрд сонсоогүй чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна