...
...

Д.Дорлигжав АТГ-ын ээлжит байнд өртөв

Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твитер хуудсаараа дамжуулан 4 сая ам,долларын авлигын маш ноцтой хэргийг дэлгэсэн нь ихээхэн шуугиан тариад байна. Тодруулбал тэрбээр “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гээд хэд хэдэн гүйлгээний баримтыг хавсаргасан билээ.


Авилгатай тэмцэх газрыг ээлжит бай Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг онилжээ. Түүнийг дээрх асуудалтай холбоотойгоо болон хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэлсэн юм. Хэдийгээр түүнийг яг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй ч үнэний ортой байж болзошгүй юм.

Голомт банкаар шилжүүлсэн тус гүйлгээнүүд нь нэлээд өндөр дүнтэй бөгөөд нэг баримт нь 2 сая ам.доллар, нөгөө хоёр нь тус тусдаа нэг нэг сая ам.долларын орлогын шилжүүлэг байсан юм.

Тэгвэл өнгөрсөн болоод өнөөдрийн үйл явцаас анзаарахад энэхүү 4 сая ам,долларын “эзэн” нь Улсын Ерөнхий прокурор асан, шинэхэн Хууль зүйн сайд Д.Дорлигжав юм биш биз дээ гэсэн хардлага төрүүлж байна.

2 сая ам.долларыг шилжүүлсэн баримт нь “Эн Эр Ай” компаниас гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд чухам хэн гэдэг эрх мэдэлтэнд тус мөнгө очсоныг хар балаар балласан учраас өдгөө айхтар их мөнгөний авлигачийг хэн болхыг нийгэм даяараа хүлээж сууна.

Д.Дорлигжав юу гэв.

Тухайн үед олон нийтийн зүгээс эзэн нь хэн юм бэ хэмээн эрэл сурал болж байхад сайд асан Д.Дорлигжав өдөр тумын сонинуудад ярилцлага өгч дараах тайлбарыг өгч байсан юм. “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Надад ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж байв.

Х.Тэмүүжин хариу барив:

Харин үүний хариултад УИХ-ын Х.Тэмүүжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг юм.

“Авлигатай тэмцэх нэрээр өрсөлдөгчөө намнах боллоо. Монголчуудын 26 жилийн турш тэмцсэн ардчилал нурлаа” хэмээн зарим гишүүд яриад байгаа. Уг яриа газар авч олныг мөн эргэлзүүлэхэд хүрээд байна. Ямартай ч хэвлэл мэдээллүүд өөрсдийнхөө олж авсан баримтаар мэдээлэл хүргэхийг хичээсээр байгаа. Энэхүү эргэлзээг арилгахын тулд АТГ үнэхээр түүнийг хэрэгт холбон шалгаж байгаа эсэхээ мэдэгдэх хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүсийг шалгахдаа хаалттай байдлаа явуулдаг нь далд үйлдэгдэж болзошгүй хэлэлцээрийн тухай хардлага үүсээд байгаа юм.

Б.Учрал

BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (25)
  • Дорлигжавыг шалгах нь зөв. Дээр нь хүүхдээ зориудаар бусдад үрчлүүлж гадаадад сургасан, насанд хүрээгүй хар тамхичин хүүхдийг садар самуунд уруу татсан, эмнэлгийг шорон болгож, улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан, нууц амрагаа Хууль зүйн хүрээлэнгийн захирал болгосон Тэмүүжин гэгч шударга царайлсан луйварчныг бас шалга.

  • Buh yum todorhoi,unen bhad.ATG shalgah yostoi,yu huleeged bga yum.

  • Нэг увсын малчин нөхөр күээ энэ халхчууд тэнэг байхаа өөрийнхөө хоттой хониноос цохиж идээд байх юм гэдэг онигоо хүртэл байдаг шүү.

  • Увсын хүн бол албан тушаалаа ашиглаж мөнгө идэж болдог харин бусад нь шоронд ордог хууль үйлчлээд (соц70+ардчил26=96)жил болж байна даа Одоо элбэг өөрчлөх цаг нь болсон.

  • Д Дорлигжаваа!!!5н жил Еренхий поркурор хийхдээ Е/П асан МАлтанхуягын уед дарамталж байсан хумуусээр намайг дарамталуулсаар байгаад огцорсон.Намайг авилгал аваадбидний еемнеесШОРОНД ОР гээд надад холбогдох эруугийн хэргуудийг шалгаж тогтоочихоод ЭБШХ357,эбшх25.2,пбтх23.4,зааснаар УДШд шилжуулээгуй!!! Энэ ньЭХ182.3 ЗБГБд элссэн,удирдан зохиоон байгуулсан гэж буруутгахдах естой!!!

  • зальхай аргаар олж авсан албан тушаалаараа далайлган Бизнесменүүдийг ШАНТААЖИЛЖ мөнгө дээрэмддэг асуудал манай төрийн өндөрлөгүүдийн ихэнхэд байдаг шүү дээ. Энэ бол шинэ зүйл биш, ганц хан Дорлигжав бусдыг шантаажил ГАЗАР, мөнгө хөрөнгийг нь дээрэмддэг юм биш шүү дээ!! Ил далд шантаажын бүх л аргаар Элбэгд дорж, Баяр, Баярцогт, Сайханбилэг гээд нөхдүүд ийм аргаар хөрөнгөжсөн гэдэг, үүнийг шалгаа!!!!

  • Тэр жил Дорлигжавын охин дансандаа хэдэн тэрбумын хөрөнгөтэй гээд л байсан бас ГОКийн захиралаас буухдаа өөрийгээ хэдэн зуун саяар шагналаа л гэсэн.бас Киприйн банкнаас 800 гаруй мянган доллор цохилоо л гэсэн .энэ мэтчилэн хэвлэл ,сошиалаар яваад л байсан .тэгээд шалгасан уу энэ хүнийг.үнэн худалыг нь тогтоосон уу.ингэж байгаад л тэгээд л таг болсон .сайд болсон...манайд үнэн гэж юм байдагүй ч юм шигээ

  • АН ыг төр барьж байхад эрх мэдэлтэй байсан хүмүүс бүгд хулгай луйвар хийсэн энийг шалгаж цэвэрлэж төрийг төр болгох хэрэгтэй л байна даа

  • Эбитэйгээ хуваагаагүй мурьчихсан юм бнлдаа. Насаараа төрд ажилласан хүмүүсийгшалгах ёстой. ХОМ аваад орхих биш судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой

  • ОХИНОС НЬ ГАДААДЫН МАШ ТОМ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ АВСАН ГЭЭ БИЗДЭЭ их но бгаа бхө

  • Ene bolovson hulgaichuud ingej hulgailaad baihaar chine Mongol hugjihgvi.Mongolin ard tvmen yaduu amidaraad bainshde

  • Ardcgilsan ner zuisen anarhistuud.......

  • ATG snalgah yumaa snalgadagui gazar bna

  • ЭНХЖАРГАЛ ХҮЗҮҮГҮЙН ХҮН, ДОРЛИГЖАВ МӨН ХҮЗҮҮГҮЙН ХҮН.ТЭХЛЭЭР ҮР ДҮН НЬ ЯМАР БАЙХ БОЛ.

  • ТАЛИЙГААЧ ОХИН НЬ МӨНГӨ ГЭЖ УРГУУЛДАГ ХҮН БАЙСАН ЮМ БИЛЭЭ. ОДОО АТГ ШАЛГАЖ ТОГТООХ БОЛСООН

  • Жэнхэн хулгайч одоо баригдах болож эзнээ зөв олжээ

  • МОНГОЛД ХӨДӨӨНИЙ МАЛЧИН, ЗАХЫН НАЙМААЧДААС БУСАД НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АМЬДАРЧ БАЙНА.

  • Мэдээлэл өгмөөр байна шүү, энэ хүнтэй холбоотой маш том хэргийг

  • ЭНЭ шалдан БАЯДын шээс ч олон хүмүүсийг шантаажилж Элбэгдоржийн нэрийг барьж дарамталж их ч авилга хахууль авч ганцаараа идсэн дээ.Нүгэл нь нүдээрээ гарчээ.

  • АТГ Хурандаа Энхжаргал зөв замаар явж байна

  • Ардчилалын алтан хараацайнууд ямар хувцастай, ямар унаатай, ямар хөрөнгөтөй нөхөд байсан, тэр үеийн Улс төрийн товчооны гишүүдийн баян тансагийг хэрхэн гайхаж байсаныг өнөөдрийн 45-аас дээш насны бүх хүн мэднэ. Харин өнөөдөр хэн нь ямар сэнтийд заларч, ямар аргаар, яаж хөрөнгөжсөнийг 20-оос дээш насны бүх хүн гадарлана. Дорлигжав бол дүр эсгэсэн ардчилагсадын хийсэн луйвараас хишиг хүртэж, хэргийг нь баллуурдагч байлаа. Харин МАНАН бүлэглэлийн идэвхитэй гишүүдийн нэг учир юу юугүй хэрэгт татагдчих нь юу л бол.

  • наад хүн чин мөнгө өгөхгүй л бол нам дэмжихгүй байна гээд олон хүнийг ажлаас нь халсан. ажилгүй болно гэж айсан нэг нь мөнгө өгч албан тушаалдаа үлддэг нь үнэн ш дээ хүн бүр л мэдэж байгаа сайн шалгах хэрэгтэй

  • энэ хүн нэг бмш удаа компаны захирал нараас мөнгө авсан гэж ярьдаг одоо энэ луйварчин болон АН зарим нөхөд болон МУ ерөнхийлөгч Элбэгдорж ч гэсэн шалгах хэрэгтэй

  • ШАНТААЧИНГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ УИХ-Д ШАЛГУУЛАХАД БАЯРЛАЖ БАЙГАА НӨХӨД НЭГ БИШ БАЙГАА ДӨӨ

  • ta nar shalgasan bolood l hayana bizdee naad nuhur chini uhval uunees ch ih yum garch boloh shuu dee

Онцлох мэдээ