Яг одоогийн байдлаар валютын хар зах дээр долларыг 2590 төгрөгөөр авч 2610 төгрөгөөр борлуулж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь сүүлийн долоон цагийн дотор долларын ханш 100 төгрөгөөр өссөн гэсэн үг юм.
Ойрын таван хоногm долларын ханш ийн гэрлийн хурдаар өсч буй нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар олон нийт сэтгэгдлээ илэрхийлсээр байна.
Олон Улсын валютын зах дээр долларын ханш унаж, алтны үнэ өсөж байгаа талаар дэлхийн зарим хэвлэлүүд мэдээлжээ.
Юуны учир Монголд долларын ханш нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдэж буйг одоогоор хэн ч тайлбарлаагүй байгаа юм.
Хэрэв энэ маягаар өсвөл дагаад бензин, өргөн хэрэглээний бараа, импортын бүтээгдэхүүнүүд өсдөг бизнесийн зарчимтай билээ. Үүн дээр Монгол банкнаас ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Мөн энэхүү асуудалтай холбогдуулж Голомт банк хоёр цагийн өмнөөс доллар худалдахаа зогсоожээ. Зарим хэсэг нь энэхүү долларын өсөлт өнгөрөгч 3-ны өдрөөс хойш Монголбанк бусад банкууддаа доллар нийлүүлээгүйгээс болсон хэмээн таамаглаж байна.
Өнөөдрийн арилжаагаар арилжааны банкууд Монголбанкнаас дөрвөн сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч төвбанк дуудлага худалдаанд оролцоогүй аж.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
4 jil anduursan ii gor shu dee
энэ хэдэн арилжааны банкууд луйвараар олсон мөнгөндөө удахгүй язарч дэлбэрээд дампуурцгаах вий дээ, их идэсний дараа өнж гэдэг үгийг ер ойлгохгүй юм даа
Банкууд мөнгө угааж баяжиж байна шүү дээ. Гадны банкаа хурдан оруулаач ээ.
Зимбабве шиг удахгуй юанаар наймаагаа хийдэг болох юм бналдаа.
NUGUU BYAMBA TSOGT AN-INHNIG DOLLAR USLUU GEED L BARIJ IDCHIH GEED L HURLINI CH HIILGEDEGGUI BSAN ODOO UURIINHUU TOLGOI DEERHI UVSIIG HARDAA
Монголдоо үйлдвэрлэлээ дэмжицгээ. Доллар авч гарч эрээн ордгоо больцгоо. Хятадууд хогоо доллар юан болгоод байна шүү дээ. гэтэл манайхан гадагш доллараар зарах бүтээгдэхүүн хийхийн оронд $$ авч гадагш гараад хог оруулж ирээд байдгаа больцгооё
Монголчуудын амьдралаар МАНгарууд 4 сарын тоглочихлоо
Байхгүй хүчит Баяртсайхныг огцруул Хариуцлагад тат
Төгрөгийг хальж юанийг оруул, тэгж байж санаа амрана. Чадахгүй юмны араас битгий зууралд
yaniin uls bolii \