...
...

Монгол улс Казахстанаас 12 сая долларын авлагаа авч чадах уу?

Өчигдөр нийгмийн сүлжээгээр Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын “өлсгөлөн Монголчуудад талх өгдөг” гэж хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэж ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.

Гэтэл энэ нь 1998 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлалын дараахан хэлсэн улс төрийн мэдэгдэл байжээ. Өнгөрсөн баларсан мэдээллийг тойрон маргалдсан нь ач холбогдолгүй мэт боловч чухам юунаас шалтгаалан ийнхүү хэлэх болсон нь харин ноцтой мэдээлэл болов.

Юу гэвэл ерээд оны үед Эрдэнэт УБҮ-ээс Казахстан улсад 12 сая ам.долларын зэсийн баяжмал нийлүүлж, өнөөг хүртэл нэг ч ам.доллар авч чадаагүй байгаа юм. Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгч энэхүү баяжмалын төлбөр тооцооны асуудлыг сануулахад Н.Назарбаевын өгсөн хариу ийм байсан аж.

Ер нь Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч Казахстанд хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү өрийн асуудлыг сөхөн хэлэлцдэг ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрчээ. Эрдэнэт үйлдвэр хоёр улсын өмч байсан тул уг авлагыг тэгсгээд замхруулчихдаг байв.

Харин өнөөдөр Эрдэнэт үйлдвэр зуун хувь Монголынх болсон. Эх орны баялгийнхаа араас явж, эзэнтэй айл шиг цэгцрэх цаг ирсэн. Гучаад жил “луу унжсан” баяжмалын төлбөр 12 сая долларыг Монголдоо авчрахыг хөөцөлдөх эзэнтэй боллоо хэмээн нийтлэлч Баабар “жиргээ”-гээрээ хэлээд авсныг энд сануулах юун. Зутарсан эдийн засагтай Монголд 12 сая доллар чамлахааргүй л мөнгө юмсан.

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (21)
  • казахууд монголчуудад унэхээр их атаархдаг юм билээ энэ европчууд америкчууд монгол гээдл манаи хажуугаар гараад явах юмдаа гэж ярьж баихии нь сонссон

  • Ирэхээр нь Баян-Өлгийд суурьшуулна

  • Казахстан гэж ямар улс байдгийн гэж Путин нэг удаа дуу алдаж байсан. Нээрээ талаас илүү хувь нь орос бусад үндэстнээс бүрддэг, төрийн албан ёсны хэл нь орос, нэг дарангуйлагчтай улс ОХУ-ын тоглоомын улс ш дээ. Назарбаевын дараа задраад оросуудын эрх мэдэл сэргэнэ. Назарбаевын хамаатан садан үр ач нар нь Монголоос улстөрийн орогнол гуйж ирэх болно. харж л байгаарай.

  • Хэнийг ХАЗАХ гээд байнадаа

  • тухайн үеийн хүмүүс аваад идсэн юм биш үү мөрдөөч, шалгаач аваач

  • Наад 12,0 сая $-ыг Казахстан улс аваагүй харин тухай үед Эрдэнэтийг удирдаж байгаа хүмүүс Оростой байлдаж байсан Чеченүүдтэй хувааж идсэн байна гэдэг нь тодорхой болсон шүү дээ

  • Наад 12,0 сая $-ыг Казахстан улс аваагүй харин тухай үед Эрдэнэтийг удирдаж байгаа хүмүүс Оростой байлдаж байсан Чеченүүдтэй хувааж идсэн байна гэдэг нь тодорхой болсон шүү дээ

  • 30 жил ч болоогүй казахууд яаж хөгжсөнийг дээрхи зурагнаас харчих атаархуу ах дүүс минь

  • 30 жил ч болоогүй төрийн түүхтэй хасгууд дэлхийн бодлогыг тодорхойлж байсан Монгол улстай өөрийгөө харьцуулна гэж байх уу. буцаад орос, хятад, монгол улсад хувааж өгөх хэрэгтэй. Төр улсынхаа 30 жилийн ойг тэмдэглэж чадахгүй байхаа

  • morindoo mordood kazakstan geed jul ulsiig baildan ezley

  • Оросуудад дээрэлхүүлсээр байгаад гажиг босон улс.Казах улс гэж яг ямар улс болохыг Орос ч биш, Ислам ч биш,Узбек ч биш.Энэ Назарбааевын дараа балрах "төрт ёсны уламжлалгүй хурлийз"-ууд байгаа юм

  • Наад 12,0 сая $-ыг Казахстан улс аваагүй харин тухай үед Эрдэнэтийг удирдаж байгаа хүмүүс Оростой байлдаж байсан Чеченүүдтэй хувааж идсэн байна гэдэг нь тодорхой болсон шүү дээ

  • хасаг улс ах захаа мэдэхгүй арай л даварч байна даа

  • Orosuudaas Baigal nuurynhaa tureesiig avah tsag ni bolson baihaa? Kazkastan bol Mongolyn ard tumen shuu dee?

  • yum l bolvol arbitriin shuuh geed bdag yum bilee terendee naad xasag stan p-gee ogoochee

  • Манай төр засгийхан арчаагүй байгаагаа муусайн казахууд хүртэл дээрэлхэх болж дээ. Тэр луйвардуулсан мөнгөө ядаж аваасай билээ

  • Энэ мөнгийг Баяр Багабанди 2 хувьдаа зохицуулчихсан байхоо

  • 12 сая доллараа, 20 гаран жилийн хүү, торгуулийнх нь хамт олон улсын арбитрын шүүхээр шийдүүлж авах хэрэгтэй. Ер нь казакууд Монголчуудыг их элэг баридаг болоод байгаа шүү. Назарбаев гэдэг зөнөгийг унагахад нь нэмэр болох хэрэгтэй

  • omhii hasagaas hool guisan udaagui,harin omhii hasaguudiig hoolloj onoog hursen bish uu.Ebe hudlaa olon yum yarij baihaar naad hasagtaa hariug bariachee,

  • хорин хэдэн сая доллар гэж тухайн үед ярьж байсан даа.

  • ЭНЭ ЭЛБЭГЭЭ ТЭНЭГ БАЙХАА КАЗАКСТАНТАЙ НЭГ УДАА УУЛЗАЖ ХАРИЛСАН АЙЛЧЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ,,,,ЭНЭ МЭТЧЛЭН МӨНГӨ ТӨГРӨГӨӨ ОЛООД ИРЭХ ХЭРЭГТЭЙ ШД

Онцлох мэдээ