...
...

“Оюутолгой” ХК валютын ханшинд нөлөөлдөг үү

Оюутолгой компани борлуулалтаа доллараар хийдэг гэнэ. Мөн ажилчдын цалин тавих, татварын орлого тушаах мөчлөг дээрээ ихээхэн хэмжээний ам.долларыг төгрөгөөр худалддаг байна. Ингэхдээ ам.доллараа шууд зах зээлд арилждаг бөгөөд доллар хомсодсон энэ үед арилжааны банкууд Оюутолгой компанийн орлогыг авахын тулд өрсөлдөн үнэ хэлж, ханшийг хөөргөддөг гэв.

Нэг үгээр хэлбэл, Оюутолгой компани аль илүү ханш хэлсэн арилжааны банканд доллараа худалддаг нь үнийг өсгөдөг аж. Монгол банкнаас зарласан тухайн өдрийн ханш 2470 байлаа гэхэд тус компани үүнээс аль илүү ханш хэлсэнд нь худалдана гэсэн үг. Зарим эх сурвалж Оюутолгой компани 45 хоног тутамд тооцоо хийдэг, үүний өмнөх өдөр ханш өсдөг гэж мэдээлдэг. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Оюутолгой компанийн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол болох байсан” гэж бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байв.

Тэгвэл өнөөдөр Оюутолгой компани Монголын зах зээлд доллар нийлүүлэгч, нөгөө талаар үүнийгээ ашиглан ханш тогтоогч, хөөрөгдөгч нэг том хүчин зүйл болчихсон яваа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа юм.

Өнөөдрийн ам.долларын ханшийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 78 хувиар буюу 1046 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж.

Б.Учрал

BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Оюутолгой ханш өсгөдөг гэж банкуудын удирдлагууд ярьж байсныг санаж байна. Аль өндөр ханш өгсөнд нь зарна гэдэг нь аль ч компанийн эдлэх эрх боловч энэ гүйлгээний дараа монголд заавал ханш өсдөг гэсэн. Учир нь Оюутолгойгоос авсан ногооноо зах зээлд өндрөөр зараад тэндээсээ банкууд ашигаа гаргана гэхээр уиуиг монголд ханш өсдөг гэдэг нь бодит явдал гэсэн шүү

  • Enh bayaraar udirduulsan MAH avligachidyn hiisen gai shuu dee? hurdan ajlyg ni yavuulaachee. Ungasan hoinoo havchiv bolchiv.

  • Монгол банк интервенц хийж 30 сая доллар зараад ч ханшинд нөлөөлж чаддаггүй болохоор зөвхөн цалингийн мөнгөнөөс болоод ханш өсөх нь юу л бол. Учрал хэмээгч ийм том асуудал хөндөж байгаа бол цалин тавьдаг өдрүүдийг нь мэдэж аваад, гууглээс ханш хараад ийм байна гээд биччих чадвар дутмааргүй юм даа. Эсвэл ханш мэтийн эмзэг, чухал зүйлийг таамгаар биш, бүр захиалгаар бичээд, үймүүлээд байна уу???

  • риотинто, туркуйз хилл ирэх 15жилд монголын эдийн засаг, монголчуудын амьдралаар тоглож, судсыг нь барина.

Онцлох мэдээ