-Монгол Улсын ажиллах хүчний судалгаа, 2015 оны аравдугаар сар-
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 10 дугаар сарын эцэст 41,8 мянга болсны 21,8 мянга нь эмэгтэйчүүд байна.
Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31,4 мянган ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 154 хүнээр буурч, өмнөх сараас 2,2 мянган хүнээр өсчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11,4 мянга нь Улаанбаатарт, 7,4 мянга нь Хангайн бүсэд, таван мянга нь Баруун бүсэд, 4,9 мянга нь Төвийн бүсэд, 2,7 мянга нь Зүүн бүсэд байгаа аж.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 16,4 мянга нь эмэгтэйчүүд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний 10 сард ажилгүй 100.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 16.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж,
Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 мянган хүнээр өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 4.1 мянган хүнээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.8 хувийг бүрэн дунд, 30.6 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.5 хувийг суурь, 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.9 хувийг магистр, доктор, 1.3 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ.
Энэ үзүүлэлт Төв, Өмнөговь, Ховд, Архангай, Дорнод, Сэлэнгэ, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 0.1-11.3 пунктээр илүү байна.
118 мянган ажилгүй иргэн байна
Ажиллах хүчний судалгааны 2016 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1263.2 мянга болж, 681.4 мянга нь эрэгтэй, 581.8 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм.
Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2016 оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд 61.6 хувь, хотод 55.0 хувь, хөдөөд 74.7 хувь байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин 2016 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 1.4 пунктээр нэмэгджээ.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 24.7 мянгаар, ажилгүй иргэд 43.1 мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 35.2 мянгаар өссөн байна. 15, түүнээс дээш насны нийт хүн амын 786.0 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам ба 40.9 хувь нь эрэгтэйчүүд, 59.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
227.3 мянга нь суралцагчид, 103.3 мянга нь хүүхэд асарсан, 58.2 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 56.3 мянга нь гэрийн ажилтай иргэд байгаа юм.
Судалгааны дүнгээр 2016 оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 118.8 мянга болж, үүний 72.7 мянга нь эрэгтэйчүүд, 46.1 мянга нь эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2016 оны гуравдугаар улиралд 9.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өсч, өмнөх улирлаас 1.0 пунктээр буурсан байна.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
зөвхөн бүртгэгдсэн шд