...
...

Сардаа ХОЁР САЯ төгрөгний зарлагатай 42 МЯНГАН ӨРХ байна

-Монгол Улсын өрхийн амжиргааны түвшний судалгаа 2016 оны аравдугаар сар-

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.4 мянган төгрөгөөр буурчээ. Үүнд цалин хөлсний орлого 28.0 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэж үзжээ.


ӨРХИЙН АМЖИРГААНЫ ТҮВШИН БУУРЧЭЭ


Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2016 оны гуравдугаар улиралд 854.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 83.5 мянган төгрөгөөр буурсан байна.  

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны гуравдугаар улиралд 926.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.4 мянган төгрөгөөр буурчээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 16.8 мянган төгрөгөөр өссөн хэдий ч хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.2 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 2016 оны гуравдугаар улиралд 927.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.5 мянган төгрөгөөр буурсан байна.


300 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДООШ ОРЛОГОТОЙ 124 МЯНГАН ӨРХ БАЙНА


Өрхийг мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, 2016 оны гуравдугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 124.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 79.2 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 153.3 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 143.9 мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 273.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 286.0 мянга байна гэв.

Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 31.9 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 42.2 мянга байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2016 оны гуравдугаар улиралд 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 33.6 мянгаар нэмэгдэж, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 4.9 мянгаар буурсан байна.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • ӨРХИЙН ОРЛОГО БАГА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨС БАГА ОРЛОГОТОЙ 124 ӨРХӨӨС ТАТВАР АВАХАА ЗОГСООЖ , ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙЖ ГАДААД ОРОНД ХАДГАЛАМЖТАЙ 50 ХҮНИЙ ДАНСАНД БАЙГАА МӨНГӨНӨӨС ТАТВАР ТӨЛБӨЛ ЗОХИХ ХӨРӨНГӨНӨӨС АВАХ ТАТВАРЫГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ ТӨЛӨӨГҮЙ ТАТВАРЫГ НӨХӨН АВАХ ХЭРЭГТЭЙ ЭНГИЙН ИРГЭД ИНГЭСЭН БОЛ ШОРОНД ОРУУЛАХ БАЙСАН ЭНЭ 2 НАМЫНХАН БОЛОХООР ЯМАРЧ ЗЭМЛЭЛ ШИЙТГЭЛГҮЙЭЭР МАРТАГНУУЛАН ӨНГӨРӨӨХ БОЛОЛТОЙ ЮМ АА

  • ӨРХИЙН ОРЛОГО БАГА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨС БАГА ОРЛОГОТОЙ 124 ӨРХӨӨС ТАТВАР АВАХАА ЗОГСООЖ , ТАТВАРААС ЗАЙЛС ХИЙЖ ГАДААД ОРОНД ХАДГАЛАМЖТАЙ 50 ХҮНИЙ ДАНСАНД БАЙГАА МӨНГӨНӨӨС ТАТВАР ТӨЛБӨЛ ЗОХИХ ХӨРӨНГӨНӨӨС АВАХ ТАТВАРЫГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ ТӨЛӨӨГҮЙ ТАТВАРЫГ НӨХӨН АВАХ ХЭРЭГТЭЙ ЭНГИЙН ИРГЭД ИНГЭСЭН БОЛ ШОРОНД ОРУУЛАХ БАЙСАН ЭНЭ 2 НАМЫНХАН БОЛОХООР ЯМАРЧ ЗЭМЛЭЛ ШИЙТГЭЛГҮЙЭЭР МАРТАГНУУЛАН ӨНГӨРӨӨХ БОЛОЛТОЙ ЮМ АА

Онцлох мэдээ