...
...

Эрдэнэт үйлдвэр Казахстанаас 10 сая ам.долларын авлагаа авах боллоо

Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казахстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв.

Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм.

Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын авлагаа авах боллоо. Хэрэв алданги хүүтэй нь тооцвол 15 сая доллар хүрэх байсан ч нэгэнт үйл ажиллагаагаа явуулахаа больсон компанийхаа өмнөөс Казахстан улс үндсэн төлбөр болох 10 сая долларыг Монголын талд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна. 

Эзэнтэй айл шиг болсон Эрдэнэтийн гадаад дотоод өр авлага энэ мэт цэгцрэх цаг удахгүй хэмээн найдаж байна.

Д.Оч

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ