...
...

Нийгмийн даатгалын мөнгийг юунд зарцуулсныг шалгаж эхэллээ

Ниймийн даатгалын сангийн мөнгөний хэмжээ бага байгаа тухай өнгөрсөн хугацаанд олон хүн асууж хариулт авахыг хүссэн боловч тодорхой хариу авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. Учир нь иргэд сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь энэхүү санг арвижуулдаг баймаар. Гэвч бодит байдал дээрээ эсрэгээрээ байгаа нь хачирхал төрүүлдэг.


Манай улсад нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа мөнгөний ихэнх хувь нь арилжааны банкинд хадгалагдаж, багахан хувийн хүүгээр арвижиж байгаа нь нууц биш. Хэрвээ бидний сар бүр нийгмийн даатгалд төлдөг мөнгөөр хөрөнгийн зах зээлд гүйлгээ хийдэг болчихвол одоо байгаагаасаа хэд дахин ашиг хүртэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөөр хувьцаа худалдан авах, хувийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зэрэг олон арга байдаг байна. Тэгвэл энэ удаа Нийгмийн даатгалын сангийн мөнгө яг юунд зарцуулагдаж байсан тухай салбар яамны удирдлагууд нь хууль хяналтын байгууллага болон аудитийн шалгалтыг оруулж эхлээд байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “1995-2015 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл хэчнээн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад ямар хугацаатай хадгалуулж, харилцаж байсан бэ. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьсан конторын болон орон сууц, амралт, сувиллын зориулалтаар барьсан барилга байгууламжийн талаар, үүнд зориулсан хөрөнгө, бусад зарцуулалт”-ын талаар Ерөнхий сайдаас асууж, мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Энэ нь “Мэргэжлийн” Засгийн газар нийгмийн даатгалын санд маш том хэмжээний шалгалт оруулж тус сангийн мөнгөн хөрөнгө яагаад багассан тухай хууль хяналтынхны олсон хөдөлшгүй баримтаар тогтооно гэсэн үг юм.

Ямартай ч Нийгмийн даатгалын сангийн энэ оны аравдугаар сарын мэдээнээс үзэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Нийгмийн даатгалын хөрөнгийг арилжааны банкинд байршуулаад түүнээсээ хүүгээ авч орлого олох хууль эрх зүйн акц бий юу гэвэл байгаа. Гэхдээ гаргасан тодорхой хэм хэмжээ гэж байдаг учраас Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитал, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН банк, Чингис хаан банк гэх мэт долоон банкинд хадгалуулж буй юм.

Арваннэгдүгээр сарын дунд үеэр нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэрийн зээл авж байсан тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллага шалгалт хийж байсан. Тодруулбал, нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болжээ.

Нийгмийн даатгалд төлсөн татвар Монгол Улсын хөгжил дэвшилд зориулагддаг уу, эсвэл хэн нэгний халаасанд орж байна уу? Энэ асуултын хариу тун удахгүй тодорхой болох бололтой. Монгол Улсын иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалд заавал даатгуулж насан туршийн амьдралын баталгаа болгох үүднээс сар бүр шимтгэл төлдөг учраас таны, миний төлсөн мөнгө хаана орж, юунд зарцуулагдаж буйг мэдэх эрхтэй юм.

Б.Учрал

BreakingNews.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • Зээл ( жижиг дунд)иимэрхүү юманд л яваа биз

  • ЭРДЭНЭЭ АХ ДЭЭЛЭЭ НӨМӨРЧ МАГАДГҮЙ БОЛОХ НЬ ДЭЭ, ЯАНА АА.

  • Энд асар их мөнгө төвлөрч байгаа. Зарцуулалт нь ямар байдаг юм болоо хөөрхий. Нийгмийн даатгалын хэлтэсүүд дээр шалгалтыг хийх хэрэгтэй. Мөн ч их но-той юм гарах байх даа. Зарим нэг газарт дарга нь үзэмжээрээ хүмүүсээ өндөр дүнтэй мөнгөөр урамшуулдаг, үр дүнгийн гэрээг худлаа дүгнэж цалингаар урамшуулдаг гээд хэдэн саяар нь тоглодог юм биш үү

  • зөв бна Шалгаж үр дүнг нийтэд мэдээллэх хэрэгтэй

  • мӨНГӨНИЙ ХМААРАЛГҮЙ ХҮН нОМТОЙБАЯРТ Л НАЙДАЯ БУСАД НЬ БҮГД АМАА ҮДҮҮЛСЭН ХҮМҮҮС ХАМТ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮС ндег- хнхя- НД АЖИЛЛАЖ БАЙГАА ДАА

  • Би 40 жил ажиллад 265 сая төгрөг хуримтлуулж тэтгэвэрт гарахдаа үржээд үүнээс багагүй мөнгө тэтгэвэр хэлбэрээр сангаас авах ёстой үүнийг хэн идэж байна вэ НД -ын газар руу. УИХ хариу өгнө үү Сарангэрэл ээ гишүүн ээ

  • НД - ын одоогийн үндэсний зөвлөлийн тайланг тавиулж муу ажилласан бол огцрууля хэн тэнд хяналт тавьж байна бэ. Эрдэнэтэй хуйвалдсан хүмүүсийн нэрийг гаргаач үндэсний зөвлөлд хэн биднийг төлөөөлөн ажиллаж байна бэ

  • шалгуулж даатгал төлөгч бидэнд мэдэлэх нь төрийн үүрэг. Номтойбаяр зөв ажиллаж байна. НД - ын үндэсний зөвлөлд хуульд өөрчлөлт оруулан жинхэнэ даатгуулагчдын төлөөллийг оруулах хэрэгтэй. Урьдах үндэсний зөвлөлийг хэрхэн ажилласныг бас шалгаж бидэнд мэдээллэ.

  • ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

  • Шалгаад үр дүн гардаг бишдээ.Дуулиан болоод өнгөрдөг биздээ.Өмнөх шалгалтууд идсэн хүмүүс хөлжөөд хэрэг нь хаагдаа биздээ.Ямарч хүн гарч ирсэн худла ажил хийсэн шоу болдог биздээ.МАН АН 2 биенийхээ харыг гайхаад ч нэмэргүй яг адилхан хар хэрээнүүд.

Онцлох мэдээ