...
...

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн томилогдлоо

"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар хэн тодрох нь тодорхойгүй, нилээд олон хүний нэр яригдсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл тус үйлдвэрийн ТУЗ хуралдаж үйлдвэрийн ерөнхий захиралаар өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж буй Х.Бадамсүрэнг томиллоо.

Х.Бадамсүрэн нь Төрийн албанд 32 жил ажилласан. Үүнээс улс төрийн албанд 4 жил ажиллажээ.·    1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга·    1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн даргаар·    1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч·    1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирал·     2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга·    2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан. ·    2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байна. 

Б.Учрал

BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ