...
...

Ипотекийн зээлийг бууруулах нөхцөл бүрдсэн ч хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна

Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан өнгөрсөн оны судалгаанаас үзэхэд нийслэл хотод 27 мянга гаруй өрхийг орон сууцжуулах шаардлагатай байгаа аж. Одоогоор зах зээлд 32.6 мянган айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд ашиглалтад орсон атлаа эзэндээ очоогүй барилгын тоо 13.7 мянгад хүрээд байна.

Харин орон сууцны үнэ нийслэлд ам метр нь 2.2 сая төгрөг, хөдөө орон нутагт үүнээс хоёр дахин хямд үнэтэй байгаа нь жилийн өмнөхөөс даруй 3.8 хувиар буурчээ. 


Үүнээс гадна “Эс Ай Си Эй” байгууллагаас хийсэн судалгаагаар өнгөрсөн онд 42.9 мянга иргэн орон сууцтай болох хүсэлтэй байгаагийн 28.4 мянга нь бодит эрэлт гэж гарчээ. Гэхдээ тэд өнөө жил бодит эрэлт буюу худалдан авах чадвартай иргэдийн тоо огцом буурах хандлагатай байгаа талаар сануулахаа ч мартсангүй. Өөрөөр хэлбэл, судлаачдын үзэж буйгаар энэ онд орон сууцны эрэлт 20 хувийн өсөлттэй байх хэдий ч худалдан авагчдын 90 хувь нь м.кв-ын үнэ 1.5 сая төгрөгөөс доош бол худалдаж авах боломжтой бөгөөд орон сууцтай болохоор сонирхож буй хоёр хүн тутмын нэг нь зээлээр авах хүсэлтэй байгаагаа судалгаа хийсэн нөхдөөс нуугаагүй байна. 


Харамсалтай нь, төр засгийн удирдлагууд ипотекийн найман хувийн зээлийг оны өмнөхөн зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнээс болж “Сая нэг юм байртай болох нь” гэж бодож байсан олон мянган иргэнийн хүсэл мөрөөдөл төрийн шийдвэртэй хамт зогсож, битүүхэн хүлээлт бий болгосон.

Харин шинэ оны босгон дээр УИХ-ын дарга З.Энхболд ТОСК-ийн захиалгаар барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд оролцохдоо “Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг одоогийнхоос ч багасгах боломжтой” хэмээн мэдэгдсэн төдийгүй УИХ-аас зээлийн асуудлыг удахгүй шийдэхээ амласан юм. УИХ-ын даргын хэлсэн дээрх үг байранд орж чадах эсэхдээ эргэлзэж байсан олон хүнд таатай мэдээ байв. Учир нь, ипотекийн зээлтэй холбоотой Цэцийн шийдвэрээс болж банкууд зээлээ зогсоосон нь асар их хор хөнөөлтэй байгаа нь ойлгомжтой. 

Тиймээс дахиж Цэц хуулийг хэлэлцэхдээ Үндсэн хуульд нийцүүлнэ гэхээсээ иргэдийнхээ аж амьдралтай нь хэрхэн холбох, ямар хор хөнөөл, ашиг тус байгааг эн тэргүүнд харах шаардлагатайг нийгэм маань харуулж байна гэхэд болно. 


Харин ипотекийн найман хувийн зээл хэдээр буурах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч УИХ-ын дарга З.Энхболд “Яагаад бид зээлийн хүүг бууруулж чадахгүй 25 жил явав. Учир нь, инфляци гэдэг зүйл үргэлж хоёр оронтой тоонд байсан. Энэ жил анх удаа 3.5, гурван хувь руу орж байна. Тэгэхээр бид Монголбанкны бодлогын хүүг хоёр оронтой биш, нэг оронтой тоонд оруулж болж байна. Мэдээж үүнийгээ дагаад хадгаламжийн хүү буурна. Зээлийн хүү буурахын нөгөө талд үргэлж хадгаламжийн хүүгийн бууралт явна. Хэдийгээр найман хувийн зээл эхлэх үед инфляци 14 хувьтай байсан ч инфляциас доогуур хувьтай зээлийн хүү бодлогоор гаргаж, Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хоёр дахь зах зээлээс моргейжийн бондыг худалдаж авсан. Гэхдээ зориуд бага хүүгээр авсан. Тэрний хүчинд найман хувийн хүүтэй зээл эхэлсэн. Ажлын эхлэл маш сайн байгаа” хэмээн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурьджээ.


Тэгвэл орон сууцны зээл хүсэгчид буюу иргэдэд ямар боломж бүрдэх вэ. Орон сууцны зээл хүсэгчид одоогийнхоос ч өснө гэсэн таамгыг банкныхан тавьж байна. Зээлийн хүү уруудах тутам сард төлөх мөнгөний хэмжээ нь багасна. 70 сая төгрөгийг 20 жилийн хугацаатай найман хувийн хүүтэй зээлэхэд сард 550 орчим мянган төгрөг төлнө. Энэ хүү буурч зургаан хувь боллоо гэж үзвэл сард төлөх мөнгө нь 30-40 мянгаар буурах юм. Тэр хэрээр зээлийн шалгуур, босго нам болно гэсэн үг. Өдгөө ийм хэмжээний мөнгө зээлэх бол 1.5 сая төгрөгийн орлоготой байх шаардлагыг банк тавьж байгаа. Тэгвэл зээлийн хүү буурвал рлогын босго нэг сая төгрөг болж дагаж буурах нь тодорхой. Үүнээс харахад орон сууцны зээлийн хүү буурах бүх боломж бүрджээ. Эдийн засагт, банкны салбарт, барилгынханд, иргэдэд импотекийн зээл бага хүүтэй үргэлжлэх нь хамгийн зөв төдийгүй, ашигтай гарц болж байна. Одоо зөвхөн хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Б.Учрал

BreakingNews.MN

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Ard irgedee suhurvvlj bnadaa iim hvnd baihad yaj 1,8% zeeltei irged tulj chadahgui bairaa ugch bna haralgan darga saidiiin tushaal amidraliig min bulshilj ehleed bna

  • Zarim bankuud 8% zeeld hamaruulj baihad haana bank baidaguiee

  • Ard irged minee shaardii 80-mkv deeshiig undur hvvtei zeeldegchid bid mash hvnd bolloo

  • зээлээ тавиачээ луйварын банкнуудын 20%н хүүнд сөхрөөд хүүхдүүдээ ч аятай хоол авч дийлэхээ байлаа ядаж байхад цалин нэмэгдээгүй 5 жил болсон биз дээ дуугарах хүмүүс алга уу ард түмээн босцгооё хэдхэн хүн нь тэрбумаар үнэлэгдэх хаусанд тарвалцаж энгийн түмэн 30 мкб-г авах гэж 15 жил бүх цалингаа өгч байх ёстой юу...

  • Хэрэв МАН Ан-ын хийж чадаагүй ипотекийн 8 хувийг 5 хувьд хийж чадах юм бол наандаж ард түмэнд өрх бүрд хэрэгтэй .Мөн ЭЗ -ч бага ч гэсэн хувиар сэргэх хандлага ажиглагдана гэдгийг баталгаатай нотолгоотой нь манай ЭЗ чид гаргаж тавих хэрэгтэй

  • Хэрэв МАН Ан-ын хийж чадаагүй ипотекийн 8 хувийг 5 хувьд хийж чадах юм бол наандаж ард түмэнд өрх бүрд хэрэгтэй .Мөн ЭЗ -ч бага ч гэсэн хувиар сэргэх хандлага ажиглагдана гэдгийг баталгаатай нотолгоотой нь манай ЭЗ чид гаргаж тавих хэрэгтэй

  • Олон хүүхэдтэй гэр бүлд туслаасай иргэн улсын баялаг шүү дээ бидний үед олон хүүхэд айл олон байлаа одоо харин цөөрчээ энэ тийм сайн зүйл биш дээ

  • 8 huviig buh zeeliig 5 ruu shiljuuleh heregtei tegvel MAN -iig songood bgaad yahav

Онцлох мэдээ