...
...

Төрийн банк 564 захиралтай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны хувьчлалтай холбоотой хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан дараах мэдээллийг хийсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрбээр "Төрийн банкны дүрэмд өөрчлөлт ороод зах зээлийн хямралтай үед хувьчлалын бэлтгэлтэй холбогдуулж миний бие гэрээгээр ажиллаж байгаа. Харин банкны хуулийн дагуу, банкны засаглалын зарчимд нийцсэн захирал бол Б.Цэндсүрэн. Хоёр хүн л ТУЗ-тай гэрээтэй ажиллаж байгаа. Төрийн банкны төв байранд ажиллаж байгаа хү­мүүсийн 64 нь захирал хийдэг. Энэ бол хэлтсийн захирлуудаа оруулж тооцсон тоо. Яах аргагүй байх ёстой хэлтсүүд байдаг юм билээ" гэсэн юм.

Түүний хийсэн дээрх мэдээлэлд Төрийн банкны төв байранд 64 захирал ажилладаг гэсэн нь яах аргагүй анхаарал хандуулах тоо юм. Тиймээс ч үүнийг сонссон олон нийт нэг банкинд тэр тусмаа ганцхан салбарт нь 64 хүн захирал байна гэдэг үнэхээр данхар бүтэцтэйг харуулаад өглөө гэж байгаа юм. Тус банк нийтдээ 500 гаруй салбартай, тус бүр захиралтай байх нь тодорхой. Ингээд бодохоор энэ банк төв салбарын 64, тусгаарласан салбаруудын 500 нийтдээ 564 захиралтай болж таарлаа.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ